Хятадын осолдсон онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлахад АНУ тусална

img

Хятадад осолдсон онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлан уншихад АНУ тусална гэж Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Вашингтон дахь АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний лабораторид China Eastern онгоцны бүхээгний бичлэгийг тайлж унших ажил хийгдсэн байна. Харин хоёр дахь хар хайрцаг буюу онгоцны хөдөлгөөний чиглэлийг мөрддөг нислэгийн мэдээллийн бүртгэгчийг лабораторид хүргүүлжээ. Хятадын мөрдөн байцаагчдын өгүүлснээр, хоёр хайрцаг хоёулаа сүйрлийн үеэр ихээхэн гэмтсэн байсан аж.  

 

Эргэн сануулахад, 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Хятадын Куньминээс Гуанжоу чиглэн нисэж явсан Чайна Истерн компанийн Боинг 737 онгоц сүйрсэн. Энэ ослын улмаас 132 хүн амиа алдсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ