Ханш унаснаас болж монголчууд Буриад руу доллар зөөхөө больжээ

img

Орост долларын ханш унасны улмаас монголчууд Буриад руу доллар зөөхөө больсон гэж Буриадын "Номер один" сонин мэдээлжээ. 

 

"Ердөө хэдхэн өдрийн өмнө цочролд орсон иргэд 120 рублиэр доллар олохоор гүйлдэж байсан Учир нь доллар 200 рубль хүрнэ гэсэн мэдээлэл гарч байлаа. Гэхдээ рублийн ханш чангарч байна. Одоо доллар 85 рубльтэй тэнцэж байгаа, цаашид ч буух байх" хэмээн Буриадын санхүүгийн шинжээч  Александр Доржиев "Номер один" сонинд ярьжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жуулчид голчлон валют солиулдаг цэгүүдээр долларын ханш албан ёсны ханшаас хэдхэн рублиэр зөрүүтэй байгаа гэнэ. Рублийн ханш чангарахаас өмнө монголчууд Буриад руу их хэмжээгээр доллар зөөж байсан ч долларын албан ёсны ханш унаснаар Буриад руу валют зөөх ашиггүй болсон гэж "Номер один" бичжээ. 

 

"Зах зээл дээрдоллар байхгүй. Монголчууд долларыг 100 рублиэс доош ханшаар зарах боломжгүй гэж үзэж байгаа тул 85 рублиэр доллар зарахаас тэд татгалзаж байгаа. Дээр нь, Монголд ч бэлэн долларын хомстол үүссэн" гэж Улаан-Үд хотын валют арилжааны цэгийн төлөөлөгч "Номер один" сонинд ярьжээ.

 

Ийнхүү долларын ханш унаснаар монголчууд доллар зөөлгүй, хил дээр төгрөгөө рублиэр солих нь ихэссэн гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
больж
2022-04-06