П.Өгөөмөр: Улстөрчийн амь насанд халдахаар зэвсэглэж байсан этгээдүүдийг баривчиллаа

img

 

Тагнуулын Ерөнхий газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийж байна.

 

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр “Жагсаал цуглааны үеэр хүний амь нас, эд хөрөнгөд халдаж үймэн самуун өдөөн хатгах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулсан ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 

 

 

Дээрх этгээдүүд нь экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн бэлтгэж байсан ба  тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны зориулалттай бусад галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс илэрсэн. Нийт 12 ширхэг галт зэвсэг илэрсэн. Үүнээс гадна байлдааны сум нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл зэрэг илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.

 

Дээрх этгээдүүд зохион байгуулалттай хууль бус ажиллагаанд бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн. Мөн хэргийн нэг холбогдогч дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатай буудан хүнд гэмтэл учруулсан ба тухайн үйлдэлтэй эрүүгийн хэргийг шалгаж байна. Иймд тайван жагсаал цуглааны үеэр нийтийг хамарсан үймээн самуун үүсгэх бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсэг дунд Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсэг илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр баривчилсан" гэж мэдээллээ.

 

 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өгөөмөр гэж худлаа гар
2022-04-07
гшккк:
худлаа худлаа маш муу эв дүйгүй үнэмшилгүй зохиол ПАНАЛ ккк
2022-04-07
Хар:
Кино2 ха ха
2022-04-06
ZOCHIN:
ER N BOL BARIGDSAN L BOLOHOOS TER HUMUUSIIN ZUVSHUU...AVILGACHID ENE ORNIIG IDEJ UUGAAD DUUSLAASHDEE...BUGDEEREE L UR HUUHEDTEI BIZDEE...HUN UR HUUHDEE IREEDUIGEE BODOHOOR AVILGACHIDIIG YAHIIN TEGEED HUULICHID N ADILHAN AVILGACHID HUVAAJ HUSDAG...
2022-04-06
баасанцогт гэгч хэн бэ
2022-04-06
Жоонк л биз
2022-04-06
12:
Буудчихмаар сда-нууд тэр хавиар олон бна даа
2022-04-06
иргнг:
заах инээдтэй юм ярих юм
2022-04-06
Huz:
76 g haanaas CH buudna Shu de
2022-04-06
Болд:
Цаад эзнийг нь олох нь хамгийн чухал.
2022-04-06