Шинэ Зеланд Оросын бараанд 35 хувийн татвар ногдуулна

img

ОХУ хөрш Украин руу дайрч, дайн эхлүүлснээс үүдэлтэйгээр дэлхийн улс орнууд ээлж дараалан Оросын эсрэг хориг тавьж, хориг арга хэмжээний төрлөө нэмэгдүүлсээр байгаа юм. 

 

Энэ удаад Шинэ Зеланд улс Оросоос ирэх бараа бүтээгдэхүүний импортод 35 хувийн татвар ногдуулахаар болсноо зарлажээ. Түүнчлэн Оросын аж үйлдвэрийн стратегийн салбаруудтай холбоотой бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлохыг хориглосон талаар Ройтерс мэдээллээ. Энэ арга хэмжээ нь дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үйлчлэх юм байна. Шинэ Зеланд улс "Оросын дайны машиныг санхүүжүүлж, дэмжихгүй" хэмээн Худалдааны сайд Дэмиен О'Коннор мэдэгджээ.

 

Өмнө нь, гуравдугаар сард Шинэ Зеланд улс Оросын 100 иргэнийг хар жагсаалтад оруулсан бөгөөд эдгээр иргэдийн тоонд ОХУ-ын Ерөнхийлөгч болон томоохон албан тушаалтнууд багтсан юм. Үүний дараа Шинэ Зеландын засгийн газар Төрийн Думын гишүүдийг ч хоригт багтааж байв. Харин дөрөвдүгээр сард Оросын 36 олигарх болон тэдний төрөл төрөгсдийг хар жагсаалтад оруулж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ