Тувагийн сайд: Улаангом-Ховдын зам Сибирийн бүс нутгуудад Хятадын зах зээлийг нээж өгнө

img

Энэ онд Монгол Улсад Улаангом-Ховд чиглэлийн зам ашиглалтад орсноор Тува, Красноярскийн хязгаар болон Хакасийн хувьд худалдааны шинэ боломжуудыг нээж өгнө гэж Тувагийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Брокерт ТАСС агентлагт ярьжээ. 

 

"Тувагийн Засгийн газар "Тува-Монгол-Баруун Хятад" чиглэлийн хил дамнасан тээврийн коридор байгуулахаар хэдэн жил ажиллаж байна. "Хандагайты" боомтоор дамжуулан энэ коридорыг Енисейн Сибирийн гурван бүс нутаг ашиглах боломжтой юм. Монголоор дайрсан замын урт 800 км, гэхдээ Улаангом, Ховдын хоорондын 160 км газарт шороон замтай байгаа. Энэ хэсэгт хатуу хучилттай зам барьснаар Красноярскийн хязгаар, Тува, Хакасаас Монгол, Хятад руу бүтээгдэхүүн экспортлож, эргээд тэндээс Сибирь рүү бүтээгдэхүүн импортлох боломжтой болно" хэмээн Брокерт өгүүлжээ.

 

Түүний онцолсноор, өнөөгийн геополитикийн нөхцөлд энэ нь тун чухал чиглэл гэнэ. "Экспортын шинэ зах зээлд эрэлт их байгаа" хэмээн Брокерт мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zail tsaashaa, umhii orosuud
2022-04-07
Худлаа ярихаа боль Түрэмгийлэгч
2022-04-07
Тува ч лээ:
Караа оол нь кремльд оччихсон манай элчинг дуудаад юу гэсэн гэлээ.
2022-04-07