Жириновскийн ишлэлүүд: Хүүхдүүд Калашниковын бууг судлаг, тэр цагт бүгд оросоор ярина

img

Оросын Либерал демократ намын дарга Владимир Жириновский 75 насандаа таалал төгслөө. Тэрбээр улс төрд 30 жилийг өнгөрүүлсэн юм. Жириновский хоёрдугаар сарын эхээр коронавирусийн халдвар оноштойгоор эмнэлэгт хүргэгдэж байсан. 

 

Гуравдугаар сарын 25-ны өдөр түүнийг нас барсан гэх ташаа мэдээлэл гарч байсан юм. Харин энэ мэдээллийг намынхан нь няцааж, Оросын Эрүүл мэндийн яам мэдэгдэл хийхдээ Жириновскийн биеийн байдлыг "тогтвортой" гэж байв. Гэсэн ч тэрбээр дөрөвдүгээр сарын зургааны өдөр таалал төгсжээ.

 

Оросын Либерал, демократ намын "мөнхийн удирдагч" гэгддэг Владимир Жириновский хурц мэдэгдлээрээ олны анхаарлыг үргэлж татдаг байв. Олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан түүний ишлэлүүдийг хүргэж байна.

 

Оросын удирдагчдын хувь тавилангийн талаар

 

— Миний гар цэвэр, гэхдээ би ерөнхийлөгч болвол гараа цусдана. 

— Манай эрх баригчид жимсний царцаамаг шиг. Уг нь сайтар шарж, гичээр сайтар амталсан хэрчим хатуу мах шиг байх ёстой юм.

 

Эрчүүд, эмэгтэйчүүдийн тухай

 

— Эмэгтэй хүн гэртээ суугаад, уйлаад, онгорхой цоорхойгоо нөхөөд, хоол бэлдэх ёстой.

— Намайг эмэгтэйчүүдэд зохих ёсоор хандахгүй байна гэж та нар буруутгах гэж оролдох юм. Дэлхийн бүх эрчүүд л тэгэж ханддаг шүү дээ. Та нарыг одоо хүртэл хуурдаг. Дэлхийн бүх л эрчүүд хайртай гэж хэлэхдээ таныг хуурч л байдаг. Бүгд л худал ярьдаг. Харин би энэ дэлхий дээр цор ганцаараа үнэнийг өгүүлж байна.

— Ээж хүн хүүдээ олон зүйл зааж сургаж чадахгүй. Учир нь тэр өөрөө жаал хүү байгаагүй шүү дээ. 

 

Боловсролын тухай

— Хүүхдүүдийг англи хэл сургах гэж шахаж болохгүй. Тэд Калашниковын автоматыг судлаг л дээ. Тэр цагт дэлхий даяараа оросоор ярина.

 

Украин дахь "тусгай цэргийн ажиллагаа" эхэлсэн талаар

 

— Зүгээр л, 12 дугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын нэгэнд шилжих шөнө, үүрийн дөрвөн цагт, бүгд согтуу байх үеэр цохилт өгөх хэрэгтэй. Тэднийг бөмбөгдөх хэрэггүй. Гэхдээ түүвэрлэн шийтгэж, айлгах хэрэгтэй.

Монголын тухай 

- Буриад гэдэг чинь Монгол! Большевикүүд л монголчууд хойд Монголыг эзлэхээс сэргийлэх гэж тэднийг "буриадууд" гээд нэрлэчихсэн хэрэг. Тэд чинь монголчууд шүү дээ! Тувачууд шиг, тэд бүгдээрээ л монголчууд. 

- "Татар, башкирүүдийг Монгол руу хөөж явуул. Тэндээ өлсөөд, тэмбүү тусаад үхэг" Ийм үгийг Жириновский хэлсэн гэгддэг ч нотолгоо байдаггүй. Өөрөө ч удаа дараа үгүйсгэж байв, Жириновскийн өгүүлснээр Уфа хотын сэтгүүлч түүний хэлсэн үгийг гуйвуулсан аж. 

Тэрбээр энэ үгийг хэлсэн нь ихээхэн шуугиан тарьж, улмаар мэдэгдлийнхээ талаар тайлбар хийж байв. 

2021 онд телевизийн мэтгэлцээнд орох үеэрээ ийм мэдэгдэл хийснээ тайлбарлаж "Татарчууд "Монголд дахиад Чингис хааны эзэнт гүрэн байгуулагдаж байгаа, бид Чингисийн эзэнт гүрэнд амьдармаар байна" гэж хэлдэг. Тэгэхээр нь би "Тэг л дээ, Монгол руу яв" л гэж хэлсэн юм" хэмээж байв.

- "Ы" гэсэн муухай үсгийг цагаан толгойноос хасах хэрэгтэй. Энэ бол ази үсэг. Үүнийг хэрэглэсний төлөө Европт бидэнд дургүй байдаг. Энэ чинь монголчуудаас орж ирсэн үсэг. Араатнууд л ийм авиа гардаг. "Ура" гэдэг үг хаанаас гаралтай гэдгийг мэдэх үү? Монголчуудаас, тэд дайснаа айлгах гэж ингэж хашгирдаг байсан.

Өөрийнхөө тухай 
— Бүгд л Оросын Либерал демократ нам болон намайг магтдаг. Энэ чинь л ардчилал шүү дээ. 

— Би байгаагаараа л ийм л хүн. Үүнд л миний гайхамшиг оршиж байгаа юм.

 

Түүнээс сэтгүүлч нэгэнтээ "Та бурхны өмнө очоод юу хэлэх вэ?" гэж асуухад дараах хариултыг өгчээ.

 

"Би чадах бүхнээ л хийсэн. Намайг буцаагаад явуулчих, би тэмцлээ үргэлжлүүлж, ядууст туслаж, амьдрахад нь саад боллж буй хүмүүстэй тэмцэх гэж байгаа хүмүүст тусална. Намайг буцаагаад явуулчих, надад буцах тасалбар хэрэгтэй байна. Би энд диваажингийн цэцэрлэгт хэвтэхийг хүсэхгүй байна. Үүний оронд өлөн зэлмэн, тайгын нэг газар очсон ч хамаагүй хүмүүст тусламаар байна"

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн:
Оросын үг бнаа .үхсэн нохойг зоддоггүй . Тмэ та нар амьдад нь гийналдахгүй яасим . 3т үнэн үг сонсож сур хулчгаруудаа .авахын аьч сур .
2022-04-11
Зочин:
Сүхбаатарын талбайны ардах Чингисийн хөшөөний ардаас битгий том шаа үхээнцүүдээ гээд диваажинд ярьж байгаа.
2022-04-10
Энэ хүн солиотой нэгэн байлаа одоо монголд говьд гүрвэл болж төрвөл их юмдаа новшийн амьтан
2022-04-07
Үзмэрч:
Нацизм, империализмын дууч шувуу тэнгэрт одох дор нэгэн том гүрэн дайнд ялагдмой. Олон үе олон ард тэр хар гүрнийг жигшин ад үзнэ
2022-04-07
Зочин:
Украинд төрсөн мөртөө төрсөн газраа үзэн ядсаар үхсэн бас нэгэн Еврей болох Кобзоныхоо концертыг үзэхээр үүрд оджээ.
2022-04-07
Жирик маань босоод ирсэн бол Орос ах нар маань дайнд ялах байлаа. Одоо өнгөрчээ, Орос ялагдсан
2022-04-07
Монголын говьд гүрвэл болж төрөөрэй.
2022-04-07
z:
shizo gar baijee zailuul.
2022-04-07
пусть земля будет ему бетоном
2022-04-07
Ум мани бад ме хум
2022-04-07
Зочин:
Хэт туйлшрагч бас үндсэрхэг үзэлтэй хүн бсн даа. Пусть земля будет ему пухом
2022-04-07
пусть земля будет ему бетоном