Блинкен: Ямар ч тохиолдолд Украин ялна

Үйл явдал яаж ч өрнөсөн, Украинд зэвсэгт сөргөлдөөн хичнээн удаан үргэлжилсэн байлаа ч Украин ялна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.
АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен NBC сувагт өгсөн ярилцлагадаа АНУ болон түүний холбоотнууд "Оросын танк тутамд 10 оногдох танк эсэргүүцэх систем"-ийг илгээсэн, үлдсэнийг нь ойрын үед илгээнэ хэмээн мэдэгджээ. Түнчлэн Украин дахь зэвсэгт сөргөлдөөн сунжирч болзошгүй, гэхдээ Киев ялахгүй байх нэг ч хувилбар олж харахгүй байна гэж Блинкен мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, АНУ-д Украины цэргийн алба хаагчдаас бүрдсэн баг очсон байгаа бөгөөд тэд сургалтын төлөвлөгөөт хөтөлбөрийн дагуу Switchblade дрон хэрхэн ашиглахыг сурж байгаа гэж Пентагоноос авсан эх сурвалжтайгаар Нью-Йорк Таймс мэдээлжээ. Камиказе дрон гэж нэрлэгддэг Switchblade дроныг АНУ-ын арми боловсруулсан, Афганистан дахь цэргийн ажиллагааны үеэр ашиглагддаг байсан. Энэ дрон ердөө 2,7 кг жинтэй, үүргэвчинд багтах бөгөөд оновчтой цохилт өгдөг, цохилт өгөх мөчийг хүлээн байгаа тойрон эргэх чадвартай юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ