Э.Бат-Үүл: Бид ардчиллын төлөө гудамжинд, Төрийн ордонд, шоронд ч тэмцэж ирсэн

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон АН-ын нийт удирдлагууд мэдээлэл хийж байна.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Ардчилсан намын нийт гишүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлье. 1990 онд Монголын хоёр дахь нам болон анх удаа бүртгэгдэж гарч ирсэн Ардчилсан нам Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн колоничлолоос Монголыг чөлөөлөх гайхамшигтай үйл явдлыг Ардчилсан намын манлайлал удирдлага дор хийгдсэн. Тиймээс манай намын мянга мянган гишүүд зөвлөлтийн колоничлолоос Монголыг чөлөөлж байсан баатрууд. Баатрууддаа баярын мэнд хүргэе.
Гэхдээ 32 жилийн дараа дахин сорилт тулгарлаа. В.Путины Украин руу түрэмгийлсэн түрэмгийлэл нь Ардчилалд зарласан дайн. Үүнийг АН –руу ОХУ-ын Элчин сайдын зүгээс гаргасан мэдэгдэл нотолно. АН-ын хоёр дахь Украин шиг үзэж байгаа бүдүүлэг явдал гарсан. Энэ нь бидний өмнө том сорилт байгааг харуулж байна. Мөн зөвлөлтийн үеийн колоничлолын сэтгэлгээнээсээ салаагүй хүн цөөнгүй байдаг юм байна. Энэ нь В.Путины түрэмгийллийн үеэр ил харагдлаа. Бид хийх ажил ихтэй гэсэн үг. Тиймээс Ардчилсан намын баатрууддаа хандан хийх ажил их байна. Бидэнд монголын ухамсраас колоничлолын сэтгэлгээг хөөх асар их ажил байна. Цочирдмоор санагдсан.
...Дайн бол монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлнэ гэдгийг ч ойлгохгүй байгаа нь харамсалтай. Бид 32 жилийн турш гудамжинд, төрийн ордонд, шоронд Ардчиллын төлөө тэмцэж ирсэн. Бид үйл хэргийнхээ төлөө газар доороос ч тэмцэж босдог нам гэдгийг хэлэхийг хүсч байна" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ