Австри Оросын дөрвөн дипломатыг хөөн гаргана
2022-04-07

ОХУ Украинд халдсан, байлдааны ажиллагаа үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд энэ улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахын зэрэгцээ дипломатуудыг нь "персона нон грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж, улс орноосоо хөөн гаргаж байгаа юм. Дайн эхэлснээс хойш АНУ, Европын орнууд нийт 200 гаруй дипломатыг хөөсөн. 

 

Энэ удаад Австри улс Оросын дипломатуудыг хөөхөөр болжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Вена хот дахь Оросын ЭСЯ-ны гурван ажилтан, Зальцбург дахь Ерөнхий консулын газрын нэг ажилтныг улсаасаа гаргахаар болсон байна. Дипломатууд энэ сарын 12-ны дотор Австрийг орхин гарах ёстой аж.

 

Энэ мэдэгдлийн дараа Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова ОХУ ижил хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нохойнуудаа:
Хөөлөө гээд яах юм.
2022-04-07
зочин:
4- хөнийг үүдээ.?
2022-04-07
Зөв
2022-04-07