Канад Оросын дипломатуудыг хөөхгүй

ОХУ Украинд халдсан, байлдааны ажиллагаа үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд энэ улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахын зэрэгцээ дипломатуудыг нь улс орноосоо хөөн гаргаж байгаа юм. Дайн эхэлснээс хойш АНУ, Европын орнууд нийт 200 гаруй дипломатыг хөөжээ.
Харин Канад ийм алхам хийхгүй гэнэ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Оросын дипломатуудыг хөөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд ийм алхам хийвэл ижил хариу ирнэ, улмаар Москвагаас авах мэдээлэлгүй болж, хямралыг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
"Бид болгоомжтой байх ёстой. Хямралын энэ үед дипломат асуудлууд үүссэн нөхцөлд бид Москва дахь нөөц боломжоо алдахыг хүсэхгүй байна" хэмээн Трюдо мэдэгдсэн байна.
Түүнчлэн дипломатууд нь хөөгдвөл Орост байх канадчуудтай холбогдох боломжгүй болохыг онцолжээ. Мөн Канад дахь Оросын дипломатууд худал мэдээлэл тараагаагүй гэж цохон тэмдэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ