АНУ Энэтхэгийг Оростой хэт нягт хамтын ажиллагаатай байгааг нь анхааруулав

Энэтхэгийг Оростой хэт нягт хамтын ажиллагаатай байгааг Вашингтон анхааруулсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эдийн засгийн зөвлөх Брайан Диз мэдэгджээ.
Дизийн өгүүлснээр, Энэтхэг цаашид ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлвэл үүнийхээ төлөө томоохон төлөөс төлж болзошгүй, үр дагавар нь "өргөн цар хүрээтэй, урт удаан хугацаанд" үйлчлэх гэнэ. "Оросын түрэмгийллийн тал дээр Энэтхэг Хятадын байр суурь зарим талаар биднийг гонсойлгож байна" хэмээн Брайан Диз мэдэгджээ.
Энэтхэг улс нь Оросын зэвсэглэлийн томоохон импортлогч бөгөөд энэ ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавихаас татгалзсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ