Black Lives Matter хөдөлгөөний лидерүүд хандивын мөнгийг тансаг сууц авахад зарцуулжээ

img

2013 оноос эхэлж, улмаар 2020 онд АНУ-ын иргэн, өнгөт арьстан Жорж Флойд цагдаагийн гарт амиа алдсаны дараа олныг хамарсан эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын үеэр ихээхэн алдаршсан Black Lives Matter хөдөлгөөний удирдагчид хандивын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдаж байна. 

 

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ хөдөлгөөний удирдагчид Өмнөд Калифорнид зургаан сая доллараар байшин худалдаж авчээ. Энэ тансаг сууцыг хөдөлгөөнд хандив болгон ирүүлсэн мөнгөөр худалдан авсан гэдэг нь нууц биш гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Хандивын мөнгөөр авсан сууц нь зургаан унтлагийн өрөөтэй, ил зуух, усан сан, 20 машины зогсоолтой гэнэ. Энэ үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөөний удирдлагуудын тоонд багтах Дайан Паскалын нэр дээр авсан аж. 

 

Хэвлэлээр энэ хөдөлгөөнийг хандивын мөнгийг хувьдаа завшсанд буруутгаж байгаатай холбоотойгоор Black Lives Matter  хөдөлгөөнийхөн шуугианыг дарахын тулд энэ байшинг "кампус" хэмээн нэрлээд, энд зураачдыг байршуулна хэмээн мэдэгджээ. Гэвч тэнд ямар ч зураач, урлагийн байгууллага ороогүй гэж хэвлэлийнхэн мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ