Латви: Тавдугаар сарын есний өдрийг Украины сөргөлдөөнд амиа алдагсадыг хүндэтгэх өдөр болгов

img

Тавдугаар сарын есний өдрийг Украин дахь зэвсэгт сөргөлдөөнд амиа алдагсадын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарлах хуулийг Латвийн парламент баталжээ. Энэ хуулинд зааснаар, тавдугаар сарын есний өдөр баярын арга хэмжээ зохион байгуулж, ёслолын буудлага хийхийг хориглох юм байна. 

 

"Оросын санаачилж, Украинд өдүүлсэн цэргийн түрэмгийлэлд Латвийн ард түмний анхаарлыг хандуулах", түүнчлэн тусгаар тогтнол, хараат бус байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлынхаа төлөө тэмцэж буй Украины ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлэх үүднээс энэ хуулийг боловсруулсан гэж баримт бичгийн танилцуулга дээр бичжээ.

 

Ингээд энэ хууль батлагдсанаар, тавдугаар сарын есний өдөр Латвийн төрийн байгууллагууд, Латвийн Ерөнхийлөгчийн ордны дэргэдэх орон сууцнууд дээр төрийн далбааг бөхийлгөж, Украины гашуудлын далбааг ч байршуулах аж. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүн:
Дэлхийн 2 р дайнд арчаагаа алдаж байснаа Европийн орнууд удахгүй мэднэ дээ. Укриан үүнээс аймшигтай вирусийн дайнд бэлдэж байсан нь удахгүй
2022-04-11