Б.Баатархүү: Жагсаалын үеэр цагдаагийн долоон албан хаагч бэртэж, гэмтсэн

img

 

Өчигдөр зохион байгуулсан залуусын жагсаалын асуудлаар ЭЦА-наас мэдээлэл өгч байна.

 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн долоон албан хаагчийн толгой хагарч, хөл хугарч, гар нь гэмтсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ойлголцож, хэлэлцэх боломж олгоогүй. Бид зөвлөсөөр байсан. Төрийн тусгай хамгаалалттай бүс рүү нэвтэрсэн. Шаардлага тавьсан. Байдал хурцадмал байдалтай байсан. Шаардлага эсэргүүцэж, цагдаагийн албан хаагч руу дайрч доромжлох үйлдэл гарч эхэлсэн. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлага хэрэглэх эрхтэй. 

 

Шүршдэг машиныг 2012 онд худалдан авсан. Жагсаал цуглааны байдал таатай бус болоод үймээн самуун руу шилжсэн учраас эрсдэлийг хор багатай даван туулахын тулд нөөц хүчээ бэлтгэх ёстой. Гэхдээ бид нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй. Цагдаагийн байгууллагын төлөвлөгөөний дагуу ажилласан" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
Залуусыг турхирч шинэ Украйн, Казахстан, Афганистан болгочих вий дээ! Орос, Украйн хоёрыг алалцахад хүргэсэн жинхэнэ эзэд нь хэн гэдгийг мэдэхгүй мангартаж болохгүй дээ!!!
2022-04-08
Залуучуудын жагсаал цуглааныг дэвэргэж улс орныг үймүүлж самууруулдаг нь гадны улс орнуудын хэрэглэж байгаа шалгарсан технологи. Хамгийн сүүлд гэхэд Казахётанд ингэснийг ТВ үздэггүй залууё мэдэхгүй л байгаа. Украйн, Сири, Гүрж, Ливи, Ирак гээд улс орныг нь самарч, сүйдэлсэн жишээ захаас аван байна. Эдийн засаг дэлхий даяараа хямарч байхад иймэрхүү аргаар муу жижигхэн, ядуу Монголыг тэнэг залуучуудаар нь могой бариулж гартаа оруулах амархан...Хүн бүр ухаантай байхгүй бол улс орноо харийнхны, тэдэнтэй нийлсэн урвагч, луйварчдын захиргаанд оруулж, тусгаар тогтнолоо алдчих вий!!! Залуучуудыг турхирч, дунд нь орчихсон хамгаас илүү чанга хашгирч байдаг нь тагнуул, урвагчдын үнэн төрх шүү!!!
2022-04-08
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-04-08
зочин:
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
2022-04-08
зочин:
Тайван жагсаалыг далимдуулж ашиг хайгаад байгаа цаад эздийг олохгүй бол нэмэргүй дээ, нэг тараана, хоёр тараана, тэгээд асуудал эвгүйтээд явчихна ш дээ, цагдаа тагнуулынхан ажлаа хиймээр байна аа
2022-04-08