ЗАЛУУС: Бид 50.000 төгрөгөөр биеэ үнэлэх гэж талбай дээр ирээгүй

Сүхбаатарын талбай дээр үнийн өсөлтийг эсэргүүцэж дөрөв дэхь хоногтоо залуус жагсаж байна.
Монгол Улсын иргэн:
-Би оюутан. Цагийн ажил хийдэг. Цагийн ажлын хөлс 3000 төгрөг. Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж байна. Үнийн өсөлт бүх хүнд нөлөөлж байна. Одоо тэмцэхгүй бол оройтно. Биднийг 50.00 төгрөг авсан гэж байна. Бид 50.000 төгрөгөөр биеэ үнэлэх гэж талбай дээр ирээгүй. Ирээдүнйхээ төлөө ирсэн.
Монгол Улсын иргэн:
-Өчигдөр ажилтай байсан учраас ирж амжаагүй. Монголын төр залуусынхаа өмнөөх цагдаатайгаа тэмцэнэ гэдэг бол гутамшиг. Монголын ард түмнийг ядуурал руу түлхэж байна. Эх орондоо сайхан амьдармаар байна. Ажил хиймээр байна. Мөнгө олмоор байна. Монголын төрийн арчаагүй новшнуудаа зайлаад өгөөч. Монгол залуусыг эх оронд нь сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлмээр байна.
Монгол Улсын иргэн:
-Залуус яагаад жагсаж болохгүй гэж. Ерөнхий сайд яагаад залуустайгаа уулзахгүй байгаа юм. Засгийн газрыг огцор гээгүй. Зөвхөн ажлаа хий гэж байна. Ажил хийж чаддаг нь хиймээр байна. Залуус нэмэгдэж жагсах болно. Залуусынхаа өмнөөс цагдаагийн албан хаагч тэмцэж байгаад гайхаж байна. Залуус тайван байхад төр өөрөө турхирч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чи өөрөө талбай дээр жагсаж байсан хүн шүү.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ