Залуусын жагсаалын талаарх УИХ-ын гишүүдийн байр суурь

img

Залуучууд төр, засгийг ажлаа сайн хийхийг шаардан, эх орондоо сайхан амьдрахыг хүсэж, өчигдрөөс Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна. Жагсаал шөнө хүртэл үргэлжилж, цагдаагийн байгууллагаас албадан тарааж, цөөнгүй залуусыг саатуулаад байна. Залуусын эсэргүүцэл, өрнөж буй үйл явдалд УИХ-ын гишүүд чуулганы үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Залуус УИХ, Засгийн газар, төр засгийг ажлаа хий гэж уриалж, жагсаал зохион байгууллаа. Ардчиллын хамгийн чухал хэрэгсэл болон үг хэлэх, жагсах цуглах эрх чөлөөгөө эдэлсэн. Харамсалтай нь шөнө хүчээр тараасан. Цагдаа жагссан хүмүүст хүч хэрэглэсэн байж магадгүй нь харагдаж байна. Саатуулагдсан 67 хүнийг яаралтай гаргахыг АН-ын бүлгийн зүгээс шаардаж байна. Хүүхдүүд, эмэгтэйчүүдийг гаргах хэрэгтэй. Асуудлыг хүчээр шийдэх тусам энэ хүмүүсийн эрх чөлөө илүү хүчтэй байх болно гэдгийг анхааруулъя.  

 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Маш олон залуус Монголдоо сайхан амьдармаар байна. Зүгээр ажлаа хийгээд өгөөч ээ, хэмнэхээр бол өөрсдөө хэмнээч гээд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлж, тэр дундаа залуучууд нийгмийн амьдралд оролцож байгаа энэ үйлдлийг дэмжих ёстой. Хязгаарлаж болохгүй. Саатуулагдаад байгаа залуусыг яаралтай суллах хэрэгтэй. УИХ үүнийг анхаарах хэрэгтэй. Засгийн газарт яаралтай чиглэл өгөх хэрэгтэй. Тайван жагсаалд хүндэтгэлтэй хандаж, ардчиллаа хамгаалах ёстой. Эдийн засгийн зөв бодлого явуулаач гэж хүсэж байна. УИХ маш яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэгт Т.Доржханд гишүүнийг орж ажиллахыг урьсан. Сөрөг хүчин, эдийн засагчдын төлөөллийг тэгш байдлаар оруулахыг эрмэлзэж байна.

 

 

Нийгмийн бухимдал өндөр байгааг ойлгож байна. Нийгмийн бухимдлаас үүдэлтэй жагсаал цуглааны нөхцөл байдлыг ойлгож, хүндэтгэлтэй хандаж байна. Үүний дагуу байгуулсан ажлын хэсэг

 

  1. Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх хуулийн төсөл

  2. Үүсээд буй нөхцөл байдлын бодлогын шийдлийг ярилцана.

 

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нар багтлаа. Даргын зөвлөлийн хурлаар ажлын хэсгийн үйл ажиллагааг хэлэлцэнэ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

та нар төсвөөс 4 тэрбум төг хүн бравчихаад шудрага ёс мос гэж дэмий хуцаад хэрэггүй өөрсдөөсөө эхэл
2022-04-09
Ийм цөөхөн хүн үг хэлсэн юм уу Эсхүл хуралдаа суугаагүй юм уу Нөгөө хүүхэд залуучуудыг хошуучлаад байдаг гишүүд хаана байнаа Таг дуугүй юу ингээд л 2 нүүр гаргаад гөлөлзөөд байгаа нь таалагдахгүй байна
2022-04-09
Ардчилал ба чоно хугра:
2 чоно нь төрийн авилгач, олигархи хоёр, хурга нь энгийн иргэд. Иргэд нь тэр 2 ийг устгаж чаддагийг Ардчилал гэдэг юм
2022-04-09
irgen:
Жагсаалын зорилго болон үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын байжаагаа нь гунигтай. Хэнээс юу шаардаад байнаа. Бүтэхгүй хүсэхгүй чадахгүй шударга бус нөхдөөс ажлаа хийхийг шаардах нь утгагүй.
2022-04-08
зочин:
бодит үнэнийг маш зөв тайлбарласанд талархал дэвшүүлье.
2022-04-08
фашистаа орос руугаа зайл
2022-04-08
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-08
Ардчилал ба чоно хугра:
2 чоно нь төрийн авилгач, олигархи хоёр, хурга нь энгийн иргэд. Иргэд нь тэр 2 ийг устгаж чаддагийг Ардчилал гэдэг юм
фашистаа орос руугаа зайл
зочин:
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
2022-04-08
Bukh zuiliig zavharuulah gej l ajllin heseg gej hustdag. Zugeer l sulla. Zodoj nudsenii emchilgeenii mungu tugrugiin ug.
2022-04-08
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-04-08
зочин:
бодит үнэнийг маш зөв тайлбарласанд талархал дэвшүүлье.