Залуус О.Баасанхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг талбайгаас хөөлөө
Эх орондоо, ажилтай, орлоготой сайхан амьдрахыг хүссэн залуус төр засгийг ажлаа сайн хийхийг шаардаж, хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна. Тэдний жагсаалыг тандахаар АН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү талбайд ирлээ. Тэрбээр АН-ын хуульзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын хувиар байдлыг газар дээрээс нь харж, нөхцөл байдлыг ажиглахаар ирснээ хэлэв. Харин жагсагч залуус түүнийг хүлээж авсангүй.
Мөн АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ төв талбайд лайв хийж, ирсэн ч залуус түүнийг мөн л хөөлөө. Залуус улстөрчдөөс ангид үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ