Bloomberg: Орост ажилгүйдэл өснө

img

Энэ оны дүнгээр Орос дахь ажилгүйдэл эхний улирлын үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын ажилгүйдлийн төвшин 10 хувийг давж болзошгүй бөгөөд энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж. 2022 оны сүүлээр хоёр сая орчим ажлын байр эрсдэлийн бүсэд орж, гагцхүү 2023 онд л нөхцөл байдал сайжирна гэж Bloomberg агентлагийн шинжээчид үзсэн байна.

 

Орост гуравдугаар сард шинэ ажлын байрны тоо өмнөх сартай харьцуулахад 20 хувиар буурсан байна. Мөн Орос, Украины сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр гадаадын компаниуд олноор Оросыг орхин гарсан нь ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Гэхдээ Оросын зах зээл дээрх үйл ажиллагаагаа түр зогсоосон гадаадын ихэнх компанид Орос дахь ажилтнуудынхаа цалинг өгсөөр байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Буриад бол Монгол. Монголчууд Хойд Монголыг эзлэх гэж оролдохоос сэргийлэн, большевикууд тэднийг буриадууд гэж нэрлэсэн юм. Тэд бол монголчууд. Тува ч гэсэн Монгол” гэж хэлсэн юм. Буриадад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, энэ асуудлыг Холбооны зөвлөлд хүртэл хэлэлцэж байв. Мөн 2021 онд Буриадын Түнхэнэй аймгийн тэргүүний сонгуульд иргэд “Нэр дэвшигчид буриад хэл заавал мэддэг байх ёстой” гэж шаардсаны хариуд Жириновский “Яагаад Прокурорын газар чимээгүй байна? Энэ хэргийг мөрдөн шалгах ёстой. ОХУ-д орос хэл гэсэн төрийн албан ёсны ганц хэлтэй. Орон нутагт олон хэл байж болох ч хүчээр нутгийн хэлээр яриулах гэж оролдож болохгүй” гэж уурлаж байсан билээ. Монголын талаар ч Жириновский олон ярьдаг байсан. Монгол Улсын өрийг тэглэх шийдвэр гарахад тэрээр ихэд бухимдаж, “Өрөө махаар авья. Монголд махнаас их юм байхгүй биз дээ” гэж байв. Татарстаны татаруудыг Монголд цөлье, татарууд хэт таргалж байна гэх зэрэг олон үг нь шуугиан дагуулж байлаа.
2022-04-09