Монголд Оросыг дэмжсэн, Европт дайн эсэргүүцсэн жагсаалууд өрнөв

img

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий даяар олон жагсаал цуглаан өрнөлөө. Эдгээрийн ихэнх нь Украин, Оросын дайныг эсэргүүцсэн агуулгатай болсон бол Словакт болсон жагсаал Украинд зэвсэг нийлүүлэхийг, Монголд болсон жагсаал Оросыг дэмжсэн өнгө аястай болж өнгөрлөө. 

Германы Майны Франкфуртад болсон жагсаал 

Германд Оросыг дэмжсэн, эсэргүүцсэн жагсаалууд боллоо

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми Украин руу довтолж эхэлсэн юм. Энэ үеэс хойш л дэлхийн олон оронд дайн эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөөр өнөөдрийг хүрэв. Өнгөрсөн амралтын өдөр Германы  Майны Франкфурт хотод Оросын өдүүлсэн дайны эсрэг, Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсэн жагсаал болж олон мянган хүн оролцжээ. 

 

Энэ жагсаалд оролцсон хүмүүсийн ихэнх нь Украины төрийн далбааг барин жагсаж, геноцид үйлдэхийг зогсоох, Украины агаарын орон зайг хаах, Оросын хийд хориг тавихыг шаардсан гэнэ. ВВС агентлагийн мэдээлснээр, украинчуудтай эв санаа нэг байгаагаа жагсагчид илэрхийлэн, энгийн иргэдийг хөнөөж байгааг эсэргүүцэн газар хэвтсэн байна. Мөн тэдний ихэнх нь ийнхүү хэвтэж эсэргүүцэл илэрхийлэхдээ гараа хүлсэн байжээ. 

 

Үүний зэрэгцээ Ганноверт 350 орчим автомашин Оросыг дэмжсэн авто жагсаал зохион байгуулсан байна. Харин Украиныг дэмжсэн жагсаал болсон Майны Франкфурт хот Оросыг дэмжсэн ийм авто цуваа зохион байгуулахыг хоригложээ.Гэхдээ явган жагсаал хийхийг зөвшөөрсөн бөгөөд энэ жагсаалд Оросыг дэмжсэн хэдэн зуун хүн оролцсон байна. .

Беларусь дахь жагсаал ба дарамт шахалт 

 

Оросын холбоотон улс болох Беларусьт ч дайн эсэргүүцсэн жагсаал хоёр сар орчмын хугацаанд үргэлжилж байна. Гэсэн ч ийм төрлийн жагсаалд оролцсон хүмүүсийг олноор нь саатуулж, торгууль ногдуулж, захиргааны хэрэгт татсаар байгаа талаар newx.zerkalo.io мэдээлжээ. 

 

Энэ улсад хамгийн эхний жагсаал хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу дайн эхэлснээс гурав дахь өдөр эхэлсэн бөгөөд энэ өдөр Беларусийн Новополоцк хотод хүмүүсийг олноор нь баривчилсан байна. Тухайн өдөр орон нутгийн түр саатуулах байранд 80 хүнийг авчиржээ. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, тухайн үед 20 гаруй хүнд шийтгэл оноосноос нэг хүнийг 12 хоног, өөр нэг иргэнийг 30 хоног баривчлахаар шийтгэсэн бол бусдын нь 15 хоног баривчлан саатуулахаар болсон байна. 


Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцсэн жагсаал  Словакт болов 

Украин руу зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг засгийн газраасаа шаардсан, харин Европын холбооны удирдагчдыг энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэж, АНУ-ын бус харин Европын ашиг сонирхолд нийцсэн бодлого явуулахыг шаардсан жагсаал Словакийн  Братислав хотод дөрөвдүгээр сарын 10-ны ням гарагт болсныг Евроньюс дамжуулжээ. 

 

“ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчид энх тайвнаас илүү дайны талаар ярьж байгаа нь сэтгэл түгшээж байна. Украин руу байнга зэвсэг нийлүүлж байгаа хүмүүс зэвсэгт сөргөлдөөн, хурцадмал байдлыг үргэлжлүүлэх сонирхолтой нь илт. Европын холбоо сульдаж, АНУ-ын гадаад бодлого болон цэргийн ашиг сонирхлыг л дагаж байна” хэмээн жагсагчдын шаардлагад өгүүлжээ. 

 

Мөн ойрын хугацаанд дайныг зогсоож, сөргөлдөгч талууд хэлцлийн ширээний ард суух нөхцлийг бүрдүүлэхийн тулд Европын холбоо бүхий л боломжоо ашиглан, нөлөөлөх ёстой гэж жагсагчид үзсэн байна.


“Дайныг дэвэргэгчдэд үгүй гэж хэлцгээе” нэртэй энэ жагсаал Словакийг чөлөөлөх үед амь эрсэдсэн Улаан армийн цэргүүдийн хөшөөний дэргэд болжээ. Энэ жагсаалд 3,5 мянган хүн оролцсон байна. 


Энд дуулгахад, Словак өмнө нь Украин руу С-300 зенит пуужингийн комплекс нийлүүлж байлаа. Түүнчлэн сөнөөгч онгоц илгээх асуудлыг хэлэлцэж байгаа юм. 


Монголд Оросыг дэмжсэн жагсаал болов 

Дөрөвдүгээр сарын есний бямба гарагт Оросыг дэмжсэн жагсаал Монголд боллоо. “Шинэ Орос нийгэмлэг-Монгол дахь нөхөд” төрийн бус байгууллагын зохион байгуулж, 300 гаруй хүн оролцсон энэ жагсаал Маршал Г.К.Жуковын талбай дээр болсон юм. 


Энэ үеэр Г.К.Жуковын хөшөөний суурин дээр Донбасст төрсөн, амьдарч байсан хүүхдүүдийн хөрөг зургийг тавьсан байв. 
Жагсаалд оролцогчид “Даян дэлхийд фашизм хэрэггүй”, “НАТО-г өргөжүүлэхийг эсэргүүцэж байна”, “Орос, Монголын эв үүрд мөнх”, “ОХУ-ыг, Путинийг барууны тархи угаалтаар харлуулахаа зогсоо!”, “1945 онд нацизм, фашизмын эсрэг тэмцсэн, 2022 онд нацизм, фашизмыг бүрэн ялахын төлөө!” зэрэг лоозонгууд барин жагссан байлаа.

 
Жагсагчид хэвлэл мэдээллийнхнийг “дан ганц барууны эх сурвалжаас авсан” мэдээлэл дамжуулж байгаад буруутгаж, олон талт мэдээлэл дамжуулахыг шаардаж байв. Түүнчлэн Словакт болсон жагсаалын адилаар зэвсэг нийлүүлэхийг ч эсэргүүцэж байлаа. “АНУ, Их Британи, Европын улсууд Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоо!” гэсэн лоозон барин зогссон оролцогч ч байсан юм. 

Г.Бямбасүрэн


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Төр засаг нь төвийг сахина гэв .Бензин шатахуун ,үр бордоо , ургамлын тос гээд урьдын адил хэвийн хэмжээнд авч байна . Яг ядарч зүдэрсэн үед ОРОС тусланаа . Харин биднийг цагтаа тулахад УКРАЙН туслаж харагдаарай . Естой гонж . Тэгээд ч та нар төвийг сахисан гээд жийж мэджх л улс даа .Өвөр түрийндээ байсан орон украйн АНУ , БАРУУНЫГ ,БРИТАНИЙГ дагаад нүүр буруулдаг л орон доо
2022-04-12
1945 onoos khoish USA, NATO 53 orond baga, tom hemjeenii dain ornuulsen, olon ungut huvsgalyg sankhuujuulsen. Yagaad? Yagaad gevel dain yavuulakh ni ashigtai: 1. Zevsgiin naimaa 2. Gazryn tostoi ornuudad dain yavuulakhaar gazryn tosni une usdug, gazryn tostoi ornuudyn uls turd oroltsodog 3. USA, NATO estreg dugarsan ornuudyg nukhchin dardag 4. Iraq-iin daind ANU 2 ikh nayad dollar zartsuulsan 5. Afghanistany daind 3 ikh nayad dollar zartsuulsan baidag. 6. Mongol tugruguur 15,000,000,000,000,000 tugrug
2022-04-11
Зочин:
Төр засаг нь төвийг сахина гэв .Бензин шатахуун ,үр бордоо , ургамлын тос гээд урьдын адил хэвийн хэмжээнд авч байна . Яг ядарч зүдэрсэн үед ОРОС тусланаа . Харин биднийг цагтаа тулахад УКРАЙН туслаж харагдаарай . Естой гонж . Тэгээд ч та нар төвийг сахисан гээд жийж мэджх л улс даа .Өвөр түрийндээ байсан орон украйн АНУ , БАРУУНЫГ ,БРИТАНИЙГ дагаад нүүр буруулдаг л орон доо
АЦ
2022-04-11
Энэ сарын 6-нд нас барсан ОХУ-ын Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновскийн өв хөрөнгийн асуудал оросуудын анхаарлыг ихэд татаж байна. Түүний хөрөнгө ямар хэмжээтэй, өв залгамжлагчид нь хэн бэ? Владимир Вольфович гурван өв залгамжлагчтай. Тэр гурван хүүхэдтэйгээс 2 нь гэр бүлээс гадуур харилцааны үр дүн. Хүүхдүүд нь бүгд алдарт аавынхаа овгийг аваагүй. Ууган хүү Игорь Лебедев хуульч. Жириновский түүний гэргий Галина Лебедева нарын хүүхэд. Игорь аавынхаа замаар замнаж, Либерал Ардчилсан намын депутат болж байсан ч 2021 онд улс төрийг орхижээ.
2022-04-11
Жириновский хүүхдүүддээ ямар өв хөрөнгө үлдээв? Төрийн Думын депутатын орлогын мэдүүлэгт дурдсанаар түүний хөрөнгө жил ирэх тусам багасч байжээ. 1990-өөд оны үед нэг хэсэг Жириновскийн нэр дээр 122 орон сууц, 225 машин бүртгэлтэй байлаа. Хэрэглэж барахгүй ийм их хөрөнгө яах гэж авсан талаар нь сонирхоход ЛАН-ын төлөө авсан, гэхдээ маш хямд үнээр авсан гэж хэлдэг байв. Тэр намын дэмжигчид, ивээн тэтгэгчдийн мөнгийг хувийн амьдралдаа дураараа зарцуулдаг байснаа нуудаггүй. Жириновский хэд хэдэн спорт цогцолбор, усан сан худалдан авч байснаараа их бахархдаг. Намын хурал, цуглаан арга хэмжээг тэнд зохион байгуулдаг байв. Гэхдээ энэ бүх хөрөнгө багассаар нас барах үед нь түүнд цөөхөн хэдэн үл хөдлөх хөрөнгө үлдсэн. Одоогийн байдлаар түүний хөрөнгө 2,7 тэрбум рублиэр хэмжигдэж байна. 2020 онд 39 сая рублийн орлого олсон. Москва хотын ойролцоо 500 кв.м том харштай. Москва хотод 38,8 кв.м хэмжээний орон сууцтай. 8 зуслан, харин нэг ч машингүй. Одинцов дүүрэгт гарааш, бассейнтай байр бий. Нас барахаас нь өмнө сэтгүүлчид түүнээс яагаад том худалдан авалт хийхээ больсон талаар нь асуухад Жириновский “Намайг гайхуулах юм алга болсон. Бүр залхлаа. Үнэтэй алт мөнгөн эдлэл ч, тансаг амьдралаас ч залхаж байна. Өмнө нь би энэ бүхнийг мөрөөддөг байсан бол одоо алга болбол болно л биз гэж боддог болсон. Би бүх архи дарсыг ууж үзсэн, бүх машинд суулаа, бүх орноор аяллаа, байдаг бүх массажыг хийлгэлээ, бүх саун, усан хөлөг онгоцонд сууж, 6 одтой зочид буудалд амьдарч үзлээ. Ядарч байна” гэж хариулж байсан билээ
2022-04-11
Дайн, хядлагыг дэмждэг эргүү ацнууд
2022-04-11
зочин:
Cамогончин хулмаст ахын хайрт дүү чухча тэнэг бялдууч ертөнцийн хамгийн гуйлагчин дүүгийн уурыг хүргэсэндээ уучлал гуйя аа..
2022-04-11
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-04-11
зочин:
Сүүлийн 30 жилийн барууны тархи угаалтад 40-өөс доош насны үхэр монголчуудын угаасаа жижигхэн тархи нь бүрэн хэмжээгээр мансуурчээ. Үхэр монголчууд бид хэзээ ухаан суух юм бол доо. Хөөрхий.
2022-04-11
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-04-11
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-04-11
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины фашист алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-04-11
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-04-11
зочин:
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, хэн нэг даргын бөгс долоогч, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
2022-04-11
ard:
эвиидээ бид би үххээр чи үх гэдэг шиг арчаагүй аймхай амиа бодсон өлөн гуйлгачингууд болсоныг сайн үзүүлжииндөөө лалрууд 200м к доллор укиранд хандивлсан даанч бага шүүү монгол улс гэхдээ явхав хоосон байснааас малуудааа тэр банк нам нам дагаж хулгаа хииж хоосолсон өлөн намын нэр барьсан шээсүүдэээс хэдэн тэр бум доллорын буцааж төлүүүл гэж зогсуул лалрууд танарт арай дээрдэээ гуйлгачин мэт тэнэгүүд
2022-04-11
Aзизовын гөлгөө:
донбас, луганск чинь украины газар нутаг. украинчууд газар нутгаа л хамгаалж байна. баян өлгийн хасагууд Kазакстантай нэгдэнэ гээд мөрөөрөө нүүхгүй баян өлгий аймгийн газар нутгыг Mонголоос салгасантай л адил гэж ойлго..
2022-04-11
Xарин чи монгол угсаа, монгол удамаасаа ичиж Oрос- Eвроп хүн болчих гээд алиа царайлдаг эрлийз үү дэ..?
2022-04-11
Зочин:
Саваагүй нохой саранд хуцна гэдэгдээ.
2022-04-11
Иргэн:
Eвропт өдөр болгон Оросын дэмжсэн жагсаал болж байгаа. Мэдээллийг л хасаад байгаа болохоос
2022-04-11
монголчууд:
ОРОС ЯЛНАА
2022-04-11
АЦ
Үндэсний үзлээ ч ойлгохгүй тэнэгүүд байна аа байна
2022-04-11
Чамаас эхлээд тийм үү
2022-04-11
Орос мандтугай:
Монголд фашист үзэлтэй чадахгүй байж олон юм бурсан эрлийзүүд монголоор дүүрэн болжээ.орос улс хэзээд ялна .
2022-04-11
Xарин чи монгол угсаа, монгол удамаасаа ичиж Oрос- Eвроп хүн болчих гээд алиа царайлдаг эрлийз үү дэ..?
Чамаас эхлээд тийм үү
Зочин:
Оросын хүчинд тусгаар тогтносон улс болоод аз жаргалтай яваагаа ойлгооч малнуудаа
2022-04-11
зочин:
Cамогончин хулмаст ахын хайрт дүү чухча тэнэг бялдууч ертөнцийн хамгийн гуйлагчин дүүгийн уурыг хүргэсэндээ уучлал гуйя аа..
Чи юугаа ч мэдэхгүй байна.
2022-04-11
Донбаст өнгөрсөн 8 жилд юу болж өнгөрснийг хүмүүс даан ч мэдэхгүй байна. Тэгсэн мөртлөө Украйн гээд л шүтээд байх юм.
2022-04-11
Aзизовын гөлгөө:
донбас, луганск чинь украины газар нутаг. украинчууд газар нутгаа л хамгаалж байна. баян өлгийн хасагууд Kазакстантай нэгдэнэ гээд мөрөөрөө нүүхгүй баян өлгий аймгийн газар нутгыг Mонголоос салгасантай л адил гэж ойлго..
монголчууд:
ОРОС ЯЛНАА
Харин тиймээ
2022-04-11
зочин:
Oросыг өмөөрч Mонголчуудаа зодож алахаас ч буцахгүй юмнууд ичээсэй. газар нутгаа, эх орноо хамгаалан тулалдан байгаа эрэгтэй эмэгтэй украинчуудыг фашист нацист энэ тэр гэж доромлоод л.
2022-04-11
Чи юугаа ч мэдэхгүй байна.
Харин тиймээ