Австрийн канцлер хэлэлцээ хийхээр Москвад айлчилна

img

Австрийн канцлер Карл Нехаммер даваа гарагт Москвад айлчилах юм байна. Тэрбээр хэлэлцээ хийх зорилготой гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Австрийн хэвлэлүүдийн мэдээлснээр,  канцлер Нехаммер Орос, Европын хооронд "гүүр барих" үүрэг гүйцэтгэх, "энх тайвныг наашлуулахад туслах үүднээс бүхнийг хийж үзэх" зорилготой байгаа гэнэ. Тэрбээр Германы канцлер Олаф Шольц, Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляейн болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нартай энэ айлчлалын талаар зөвшилцжээ. 

 

Австрийн канцлер дөрөвдүгээр сарын есний өдөр Киевт очин, Украины удирдлагуудтай уулзсан юм. Тэрбээр дайн эхэлснээс хойш Путинтэй Москвад уулзах Европын холбооны гишүүн орны анхны төрийн тэргүүн болж байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ashgui dee. Ene baidliig zohitsuulahgui delkhii dayaraa hyamrald oroh ni todorhoi bn. USA, EU sanhuugiin horig eersded ni ch asar ih neleelj bn.
2022-04-11