Нехаммер: Дайнд ялагч гэж байдаггүйг Путинд хэлсэн

img

Даваа гарагт ОХУ-д Владимир Путин болон Австрийн канцлер Карл Нехаммер нарын уулзалт боллоо. Ингэснээр Нехаммер Орос Украин руу халдсанаас хойш Путинтэй биечлэн уулзсан Европын анхны төрийн тэргүүн болж байна. Нехаммер Орост очихоосоо хоёр хоногийн өмнө, бямба гарагт Киевт очиж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан юм. 

 

Нехаммер, Путин нарын уулзалт Оросын Ерөнхийлөгчийн ордон байх Ново-Огаревод болж, цаг хагас гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэ уулзалт хаалттай болж өнгөрчээ. Уулзалтын үеэр гэрэл зураг аваагүй, мөн уулзалтын дүнгээр хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийгээгүй аж. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өгүүлснээр, уулзалтыг ийм хаалттай байдлаар явуулах саналыг Австрийн тал тавьсан гэнэ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Путин, Нехаммер нар уулзахдаа гар бариагүй, мөн хамтдаа гэрэл зураг авахуулаагүй гэнэ. "Энэ бол нөхөрсөг аөйлчлал биш. Би Украинаас шууд ирсэн, Оросын түрэмгий дайнаас үүдэлтэй үгээр хэлшгүй уй гашууг өөрийн нүдээр харсан " хэмээн Австрийн канцлер мэдэгдсэнийг Kurier сонин дамжуулсан байна. 

 

Австрийн канцлерын өгүүлснээр, Путинтэй хийсэн яриа "шулуун, нээлттэй, хатуу" болж өнгөрсөн гэнэ. Уулзалтын үеэр Нехаммер Буча болон бусад газруудад гарсан цэргийн ноцтой гэмт хэргүүдийн тухай асуудлуудыг хөндөж, буруутай этгээдүүд хариуцлагад татагдах ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн аж. Мөн Украинд хүмүүс амиа алдсаар л байвал Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд үргэлжилж, цаашид улам чангарна гэдгийг Нехаммер Путинд хэлсэн гэнэ. 

 

"Дайнд гагцхүү хоёр тал хоёулаа ялагддаг учир энэ дайн дуусах ёстой гэдгийг хэлсэн нь Путинд илэрхийлсэн гол санаа минь байлаа” хэмээн Нехаммер мэдэгджээ. 


Тэрбээр уулзалтын талаар Европын түншүүддээ мэдээлж, цаашдын арга хэмжээгээ зөвлөлдөхөөр зэхэж байгаа гэнэ. 


Нехаммер энэ уулзалтын өмнө Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ Путинтэй гал зогсоох, хүмүүнлэгийн коридор байгуулах, Украин дахь цэргийн гэмт хэргүүдийг шалгах асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа онцолж байв. 
“Австри улс дайны тал дээр төвийг сахисан байр суурьтай. Гэхдээ Украины эсрэг Оросоын түрэмгий дайны тухайд бидэнд тодорхой байр суурь бий. Тэр (shuud.mn: Путинийг хэлж байна) зогсох ёстой!” хэмээн Австрийн канцлер бичиж байсан юм.

 
Түүнчлэн энэ уулзалтаар тэрбээр энх тайвныг ойртуулахын тулд “гүүр байгуулж”, “боломжит бүхнийг хийхээр” хичээж байгаа өхэмээн Австрийн хэвлэлүүд онцолж байлаа. 


Нехаммерын хувьд Австрийн канцлер болсноосоо хойш Путинтэй уулзаж байгаа анхны тохиолдол юм. Өмнө нь тэд утсаар ч ярилцаж байгаагүй гэж РБК онцолжээ. 


Түүнчлэн тэрбээр ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш Путинтэй уулзаж байгаа Европын анхны төрийн тэргүүн болсон юм. Харин энэ хугацаанд Зеленский Урсула фон дер Ляйен, Жозеф Боррель, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Польш, Чех, Словени, Словакийн ерөнхий сайд нартай уулзаж амжсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ хүн,Австри улс 8 жил хаана байсан байна???
2022-04-14
Путин энэ хүнээр юу гэж заалгах вэ дээ.өөрсдөө дайны гал дээр тос нэмсэн .бучад зеленский оросыг дэмжсэн иргэдээ алсан байхыг үгүйсгэх аргагүй.үнэн ялдаг жамтай
2022-04-14
german oros 2 uulaa mash ih hohirson. oros yalsan ch 20 say hunee aldsan. dain boloogui baisan bol oros barag usa shig ih hun amtai german 100 garan say hun amtai baih baisan.
2022-04-12
z:
80 jiliin umnu bolson dain unuudur yamarch hamaagui.
2022-04-12
d:
Дэлхийн II дайнд Орос яасын, ялаад ялагдчихсан юм уу?
2022-04-12
yag vnen ,orosuud gar utas hiij chaddag bol uu.
2022-04-12
Оросууд Цөмийн зэвсэгээс бусад цэргийн төрөлд Технологийн хувьд маш их хоцрогдсон байгаа нь энэ дайнаар харагдаж байгаа. Аль 40-50-60 оныхоороо, бүдүүлэг хар массаараа. Барууныхан бол тэнгэрээс оросуудыг түүгээд алчихамаар. Тийм байж газар нутагийн асар их шуналтай
2022-04-12
yag vnen ,orosuud gar utas hiij chaddag bol uu.
45 оны дайнд ялаад гараад ирсэн үндэстний тэргүүнд тгэж хэлж байгаа юм уу.
2022-04-12
german oros 2 uulaa mash ih hohirson. oros yalsan ch 20 say hunee aldsan. dain boloogui baisan bol oros barag usa shig ih hun amtai german 100 garan say hun amtai baih baisan.