ОХУ руу гадил нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг Эквадорын фермерүүд эсэргүүцжээ

img

Орос руу гадил нийлүүлэхэд хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Эквадорын фермерүүд ажил хаялт зарлажээ. Энэ талаар  El Universo мэдээлснийг Евроньюс дамжуулсан байна.

 

"Орос руу жимс экспортлох боломжгүй болсон тул засгийн газар биднээс гадил худалдаж авахыг шаардаж байна" гэж Эль-Оро мужийн гадил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Сегундо Солано өгүүлжээ.

 

Шинээр хориг арга хэмжээ тавьсан үед ихэнх хүмүүс орлогын эх үүсвэрээ алдаж, зээлээ төлөх боломжгүй болсныг эсэргүүцэгчид онцолсон гэнэ. 

 

Энд дуулгахад, Эквадороос Орос руу бараа хүргэдэг тээврийн компаниудын үйл ажиллагаа зогссон талаарх мэдээлэл гуравдугаар сарын 26-ны өдөр гарч байлаа. Орост бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хориг арга хэмжээ үйлчилж эхэлснээс хойш жимс, цэцэг, мах үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ноцтой доголдож эхэлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иогэн:
гарч ганц банана олж идэхээс .Яргачин Путин бананыг хүртэл үүгээр байлгасангүй.
2022-04-12
Томчуудыг дагаж далдаганаад яах вэ. Зүгээр л экспорт импортоо хэвийн үргэлжлүүлвэл дээр л баймаар юм.
2022-04-12