ЮНИСЕФ: Украины хүүхдүүдийн гуравны хоёр нь дүрвэсэн

img

Орос Украин руу халдсанаас хойш зургаан долоо хоногийн дотор Украины хүүхдүүдийн гуравны хоёр нь орон гэрээ орхин дүрвэсэн гэнэ. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн Мануэль Фонтен НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр мэдэгджээ. 

 

Саяхан Украинд ажиллаад буцсан Фонтены өгүүлснээр, Украины 7,5 сая хүүхдийн 4,8 сая нь дүрвэгч болсон гэнэ. Хүмүүнлэгийн ажлыг 31 жил хийхдээ ийм үзэгдэл огт харж байгаагүй гэж Фонтен онцолжээ. 

 

Энд дуулгахад, дайн эхэлснээс хойш Украинд 142 хүүхэд амиа алдсан гэж НҮБ баталсан бөгөөд гэхдээ бодит тоо үүнээс ч олон байж болзошгүйг онцолсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ