Гүржийн албан тушаалтнууд төсвийн мөнгөөр мөрийтэй тогложээ

img

Гүржийн Гори болон Кутаиси хотуудын захиргааны албан тушаалтнууд хотын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан талаар Регнум агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гори хотын албан тушаалтнууд хоиын соёл, аялал жуулчлалын агентлагт хамаарах төсвийн мөнгө болох 164 мянган долларыг хувьдаа завшин, мөнгийг мөрийтэй тоглоомд зарцуулжээ. Мөрийтэй тоглоомд нэр холбогдсон албан тушаалтнуудын нэг нь үнэтэй автомашин ч хожсон гэнэ. 

 

Түүнчлэн Кутаиси хотын төсвөөс хөрөнгө завшсан хэрэг ил болжээ. Гүржийн хэвлэлүүдийн мэдээлснээр өндөр албан тушаалтнууд нийгмийн тусламж нэрийн дор их хэмжээний мөнгийг хувьдаа завшиж байсан гэнэ. Ийм байдлаар тэд нийтдээ 117 мянган долларыг завшжээ. Одоо энэ хэргийг Улсын аюулгүй байдал, аудитын алба шалгаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baagii:
Hurelsuhshvilii.Zandanshatarshvili ....gedeg humuus togloson gesen
2022-04-13
зочин:
МАНАЙ УЛСТАЙ АДИЛ ГҮРЖ ГЭДЭГ УЛС БАЙДАГ ЮМ БАЙНА.
2022-04-12