"Эхлэл"-ийн тоглоом шоглоом болж, цагдаад дуудагдлаа
"Эхлэл" брэндийн салбар "халдлагад" өртсөн гэнэ. Тус газар азтан шалгаруулахаар лайв хийж байх үед нь гаднаас багтаа залуус орж ирэн, лангуун дээрх бүтээгдэхүүнүүдийг хамж цүнхлэн гарснаар энэ "жүжиг" өндөрлөж байна. Ийн "халдлагад" өртөж, ажилчид нь шоконд орсон учраас азтан шалгаруулахаа түр азнасан гэсэн сүржин мэдэгдлийг хийжээ. Олны анхаарал татах гэсэн ядсан арга нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн доог тохуу болж байна.
Харин дөнгөж сая "Эхлэл"-ийн захирал Ч.Батзаяа уг бичлэг пранк байсан гэсэн залруулга гаргалаа. Зар сурталчилгаанд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж, олон нийтийн сүлжээнд тоглоом хийсэн тус үйлдэл нь шоглоом болж, цагдаад дуудагдлаа. Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсээс "Эхлэл"-ийн холбогдох хүмүүсийг дуудаж, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ