Юманд учир, суманд гичир бий сэн

img

 

Дээд шүүхийн гадаа жагсаж тэмцэж байж 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн хүн би шүү гэж өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд Сонгонохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны үеэр “Бүрэн цутгамал” компанийн захирал шүүгчид дарамт үзүүлжээ. Өмнө нь шүүгч нарын хууль бус ажиллагааг олонтаа шүүмжилж байсан ч энэ явдлыг сонсоод тэднийг өмгөөлж дуугармаар санагдлаа. Хэдийгээр нэг л хүний хэлсэн үг, үйлдэл боловч энэ нь даамжирвал нийтлэг буруу хандлага, жишиг тогтох учраас сануулж сэрүүлэх үүднээс цөөн хэдэн үг хэлье.

 

Үйл ажиллагаа нь хараат бус, хөндлөнгийн дарамтгүйгээр явж байж зөв шударга байдаг ажил албаны нэг бол Шүүх, шүүгчийн ажил. Тийм ч учраас шүүгчийн хараат бус байдлын асуудал чухлаар тавигддаг. Гэтэл шүүх, шүүгч нарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон  нийгмийн сүлжээгээр тэдний тухай худал мэдээлэл, гүтгэлэг түгээх, сэтгэл зүйн дарамт үзүүлэх явдал нэлээд гардаг байсан бол  одоо шүүх хурал дээр ил шулуун сүрдүүлж дарамталдаг болж эхэлжээ. Энэ бол хэрхэвч өөгшүүлж болохгүй үйлдэл. Хэн хэл амтай, нийгэм олон нийтийн дунд дуулиан шуугиан үүсгэж байгаад нь шүүх үйлчлэх ёсгүй ч иймэрхүү дарамтаас болоод хувийн болон ажил хэргийн нэр хүнддээ санаа зовсон шүүгч дутуу дулимаг шийдвэр гаргахыг үгүйсгэж болохгүй.

 

Монголын 500 гаруй шүүгчийн дийлэнх нь ажил мэргэжилдээ үнэнч, ёс суртахуунтай, мянга мянган эгэл жирийн иргэдийн нэгэн адилаар цалингаараа амьдарч байгаа хүмүүс гэдэг нь ойлгомжтой ч хуулийг гууль болгодог цөөн хэдэн этгээдийн улмаас нийтээрээ муу хэлүүлж, муухайгаар дуудуулж байна. Манай хэвлэл мэдээллийн салбарт ч яг ийм байдал үүсч, өөрийн ажил мэргэжлээ хэн нэгнийг дарамтлах, эсвэл хэн нэгний захиалгаар худал мэдээ, гүтгэлэг үйлдвэрлэх хэрэгсэл болгосон тоотой хэдхэн хүний улмаас салбараараа хараалгаж, муучлуулдгийн зовлонг сайтар мэдэх хүний хувьд дээр өгүүлсэн тохиолдлыг битгий л буруу жишиг болж дэлгэрээсэй гэж хүсч байна.  

 

Шүүхийн салбарт өөрчлөлт хийх, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх  төрийн бодлогыг би уухайлан дэмждэг. Энэ ажил үр дүнгээ өгч, хуйвалдан үгсэж бусдыг бүлэглэн хохироодог зарим шүүгчдийн хууль бус ажиллагаа ил болж, энэ салбарынхны үйл ажиллагаа тунгалагшиж эхэлж байгаад иргэн хүнийхээ хувьд талархдаг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр шүүгчдийг илэрхий сүрдүүлж байж хүссэн шийдвэрээ гаргуулах оролдлого, шүүгчдийн хариуцлага сахилга батыг дээшлүүлэх төрийн бодлогыг хувийн ашиг сонирхлоо хангах арга хэрэгсэл болгох санаархлыг харин яавч зөв гэж бодохгүй байна.

 

Монголын нийгэмд өнөөдөр нэг үзэгдэл их тодорхой ажиглагдаж байна. Аль ч салбарын өөрт таалагдаагүй албан тушаалтны алдар хүндийг гутаах үйлдэл гудамжны жагсаал цуглаан нэрийн дор нэг хэсэг явсан. Захиалгатай, тодорхой зорилготой, сайтар найруулсан жагсаал цуглаан, тэдгээрийг санхүүжүүлэгчид, тэндээс цалинжигч мэргэшсэн жагсагчид бий болсон. Энэ үзэгдэл улам бүр архагшин боловсронгуй болж байгааг бүгд харж байна.  Дараа нь технологийн хөгжил дагаад нийгмийн сүлжээ буюу сошиал орчин бий болсноос хойш мэдлэг, мэдээлэл харилцан солилцох, үзэл бодлоо илэрхийлэх энэхүү өргөн талбарыг гүтгэлэг, доромжлол үйлдвэрлэн нийгэмд түгээх орон зай болгож хувиргаснаар нэг хэсэг хүмүүс хэлмэгдэн хохирч, бусдыг увайгүй гүтгэж доромжилж чаддаг ёс зүйгүй этгээдүүд дураараа дургиж, нийгмийн сэтгэл зүйг булингартуулан буртаглаж эхэлсэн. Одоо энэ үзэгдэл хорт хавдар мэт тархаж, нийгмийн сэтгэл зүйг өвчлүүлж, монголчууд хэрэгтэй чухал мэдээлэл биш, хэн нэгний тухай хов жив, худал үгээр тархи оюунаа хооллодог боллоо. Оюун санаа нь ч түүндээ дасал болж байна. Гэтэл дараагийн гажуудал араас нь түрж, шударга ёс тогтоож, нийгмээ эрүүлжүүлэхийн төлөө төрөөс хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэтгэлийн бодлогыг нийтлэг эрх ашгийн үүднээс биш, харин хувийн явцуу зорилгын төлөө ашиглах сонирхол бий болж, шүүх хурлын үеэр шүүгчдийг ил цагаан дарамтлах болсныг дээрх баримт харуулж байна.

 

Юманд учир, суманд гичир бий гэж монголчууд эртнээс хэлэлцсээр ирсэн дээ. Ардчилал, анархизм хоёр өдөр шөнө шиг ялгаатайг сануулж сэрүүлэхэд үүнээс оновчтой үг үгүй билээ. Арай л дэндээд байх шиг...

 

Урианхан Б.Галаарид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Галаарид аа.500 гаруй шүүгчийн 500 нь шударга биш болсон шүү.тогтолцооны гажиг дээр үндэстний үхширмэл байдал нөлөөлдөг
2022-04-13
Нэр:
Наад асуудал чинь одоо шүүх хурал дээр болсоор байна, шүүх хурал дээр төлөөлөгч гэх хэдэн хууль үйлчилдэггүй хүмүүс шүүгчээ дарамтлах, шүүгч нь арьсаа хамгаалж шийдвэрээ дарамтласан талд гаргах илт юм болдог болжээ. ( хөөрхийлөлттэй)
2022-04-13
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-04-13
зочин:
Монголд "Мерит зарчим" алдагдсны нэгэн яруу тод жишээ нь хуульч гэгддэг Д.Одбаяр гуай юм. Одоо Монголоор дүүрэн Одбаяртангууд. Монголчууд бараг л бүгдээрээ хүн чанараа гээж адгуусан амьтад болсон. Яг л гүү, ингэ, үнээ, хонь, ямааг үнэрлэж явдаг азарга, буур, бух, хуц, ухна мэт болцгоосон. Монголчууд хүн биш, амьтаны сүрэг болцгоосон . Энэ бол Ардчиллын гай. Ардчилал бол хүнийг адгуусан амьтан болгодог бузар технологи юм.
2022-04-13
зочин:
Хуульч, эдийн засагч энэ бол мэргэжил ч биш, шинжлэх ухаан ч биш. Учир нь эдгээр ухагдахуунуудад байгаль ертөнцийн нэгдсэн хууль, зүй тогтол гэж байдаггүй, зөвхөн газар, газрын янз бүрийн хачин, марзан урсгалууд л байдаг.
2022-04-13
зочин:
“Мерит зарчим” бол хүнийг ёс зүйтэй, хариуцлагатай болгодог хүн төрөлхтөний нээж олсон цорын ганц арга, технологи юм. “Мерит зарчим”-ын дагуу ажиллаагүй, “Мерит зарчим”-ын дагуу албан тушаалд томилогдоогүй, “Мерит зарчим”-ын дагуу албан тушаалд сонгогдоогүй хүнд хэзээ ч, хаана ч ёс зүй, хариуцлага, сахилга бат бий болдоггүй, гагцхүү хууран мэхлэгч л болдог. Үүний яруу тод жишээ нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Сайханбилэг, Баярцогт, С.Баяр ... нар мэт болой.
2022-04-13
зочин:
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь маш муу учир дараа нь засаглалын “Демократия” буюу Ардчилсан (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын Ардчилсан буюу “Демократия” хэлбэр нь бүр муу байсан учир хүн төрөлхтөн хамгийн эцэст арга буюу засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын хмагийн муу Ардчилсан “Демократия” хэлбэрийг магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй сажлан явна. Яана даа!!!
2022-04-13