
Премьер лигийн түүхэн дэх хамгийн хүчирхэг клубуудын нэг Ливерпуль энэ улирлын 22 дахь тоглолтдоо Болтонд хожигдлоо.
Хүснэгтийн 17-р байрт жагсаж байгаа клубын хувьд “Reebok” цэнгэлдэхэд Ливерпулийг 3:1-ээр хожно гэдэг нь үнэхээр нэр төрийн хэрэг билээ. Уэльс тоглогч Крейг Белламигийн 36 дахь минутад оруулсан санамсаргүй шахуу гоолыг эс тооцвол Ливерпуль тун хангалтгүй тоглолт үзүүлсэн.
Тоглолт дөнгөж эхлээд гурав дахь минутад л Ливерпулийн хаалганд Марк Дэвис гоолдсоноор Болтон тоглолтын санаачлагыг авч Ливерпуль бүтэлгүйтэж эхэлсэн гэж болно. Рео Кокер, Стейнссон нарын сураггүй тоглогчид Ливерпулийн хаалгыг хялбархан мялааж өгснөөр тоглолтын төгсгөл 3:1-ээр дууссан юм. Ливерпулийн урд жагсаж яваа Ньюкастл энэ тойрогт хожигдол хүлээсэн.
Харин ганцхан оноогоор дутуу яваа Ливерпуль Болтон Уондерорсыг хожиж чадсан бол Ньюкастлыг ардаа хийж зургадугаар байрт Арсеналын ард жагсах боломжтой байлаа. Харин тэдний энэ боломжийг Болтон үгүй хийв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ