НМХГ: Нийслэлчүүд сайжруулсан зуухтай болохгүй л бол утаа арилахгүй 

img

 

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна.

 

"Түүхий нүүрс Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил 2019 болон 2020 онтой харьцуулахад 90 гаруй хувиар буурсан байна. Мөн агаарын чанрыг сайжруулах бүсэд мөрдөгдөх журам зөрчин Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах зөрчил нэлээдгүй байдаг. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орох, гарах хоёр чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилладаг. Энэ хугацаанд 1899 шуудай сайжруулсан шахмал түлш Улаанбаатар хотоос орон нутаг руу зөөвөрлөх зөрчлийг илрүүллээ.

 

Шадар сайдын 2020 оны тушаалаар эрчим хүчний дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгж бий. Эдгээр аж ахуй нэгж байгууллагыг 2022 оны таван сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Мөн уг шийдвэрээр 68 аж ахуй нэгж угаасан нүүрс түлж байгаа. Тус байгууллагууд дээрх хугацаанд угаасан нүүрс түлэхийг хориглосон. Шийдвэрийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэн ажиллана.

 

Гадаад болон дотоод орчны температурын зөрүү багассан энэ үед угаарийн хийн эрсдэл нэмэгддэг. Тиймээс угаар мэдрэгч тоног төхөөрөмжийнхөө аюулгүй ажиллагааг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

 

...Сайжруулсан түлш-сайн зуух-хариуцлагатай иргэн гэсэн гурвалсан холбоосоор утаатай тэмцэхгүй бол болохгүй. Сайжруулсан шахмал түлшийг зөв ашиглахгүй бол утаа арилахгүй. Иргэд сайжруулсан зуухтай болохгүй бол ирэх жил энэ байдлаараа байна" гэж албаныхан мэдээллээ.

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Нүүрс хэрэглэж халдаг аж ахуйн нэгжүүдээ утаа гаргөдаггүй болгооч .Худлаа яриал тархи угаагаад байхын. Иймэрхүү алыан тушаал цалин ммөнгөнд хоргодсон аргацаасан юмнуудаас болж хөгжихгүй байгаа шүү яг үнэндээ.Дандаа худлаа мэдээлэл өгч хуурч байдаг. Яг ид ачаалал ихтэй хүйтэнд хуучин 22-замаар яваад үз шөнө оройн цагаар нил утаа нүүрс үнэртээд хэцүүл байдгийн бналээ. Төвийн халаалтанд хамрагдаагүй аж ахуйн нэгжээ шалгаж зуух пийшинг нь солиоч
2022-04-13
Зочин:
Зуухаар утаа арилах уу!!! Худлаа ш дээ. Утааг багасгах өөр зөв арга гарц хэрэгтэй .
2022-04-13
123:
хэдэн жилийн турш жил бүр зуух тараасан биз дээ? Бүх төрлийн зуухыг шахаасаар зарж, мэргэжлийн хяналтын авгөй нар пэндийж пандайталаа цусалчихаад одоо дахиад зуух гэж хуцахаа боль.
2022-04-13
За битгий шаа пиздаануудаа.Бас зуухны шахаа хийхэнэ.Өмнө нь төслийн зуух гээд баахан хогийн ажил хийж мөнгө хулгайлсан.
2022-04-13