"Хунт нуур" бүжгэн жүжгийг Италид хоригложээ

ОХУ хөрш Украин руу халдсаны улмаас дэлхийн олон улс Оросын эсрэг хориг тавихын зэрэгцээ оросуудын эсрэг, Оросын соёл, урлагийг чиглэсэн хоригууд ч гарсаар байгаа юм.
Регнум агентлагийн мэдээлснээр, Италийн Виченца хотын Лониго театр "Хунт нуур" бүжгэн жүжгийг цуцалжээ. Энэ бүжгэн жүжгийг Украины бүжгийн хамтлаг тоглох ёстой байсан бөгөөд Украины Үндэсний дуурь болон Соёлын яам бүжигчдийг "Хунт нуур" тоглохгүй байхыг үүрэгдсэн гэнэ. "Хунт нуур"-ыг Оросын хөгжмийн зохиолч Петр Чайковский бичсэн нь тоглолтыг цуцлах шалтгаан болсон гэж Италийн хэвлэлүүд мэдээлжээ.
Үүний дараа Неаполь дахь Беллини театрт тоглогдох байсан "Хунт нуур"-ыг ч мөн цуцалжээ. Энэ жүжгийг мөн л Украины бүжигчид тоглох ёстой байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ