Польш, Литва, Латви, Эстонийн төрийн тэргүүнүүд Украинд очжээ

Польш, Литва, Эстони, Латвийн төрийн тэргүүнүүд Украинд очсон бөгөөд удахгүй Киевт Владимир Зеленскийтэй уулзана гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх орнуудын төрийн тэргүүнүүд Украины галт тэргээр зорчсон байна. Анжей Дуда, Гитанас Науседа, Эгилс Левитс болон Алар Карис нар Зеленскийтэй уулзаж "улс төрийн болон цэргийн дэмжлэг үзүүлэх үгсийг дамжуулна" гэж Науседа Твиттер хуудсандаа бичжээ.
Энэ айлчлалд Германы Ерөнхийлөгч Вальтер Штайнмайерыг оролцох хүсэлт тавьсан ч тэрбээр айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй, түүний өгүүлснээр "Киев үүнийг хүсээгүй" гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ