Н.Золбоо: Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол Д.Мөнх-Эрдэнэ та том андуурч

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ээлжит лайваараа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоог "Би чиний хүн чанараас ой гутсан. Би өгсөн юмныхаа араас харамсаж байгаагүй. Өгвөл өгсөн шиг өгдөг эр хүн. Бөх хүнээс гармааргүй занг гаргасан. Харцага цолоо батлаарай. Түүний дараа чамайг хүндэлнэ" гэж шүүмжилсэн.
Тэгвэл шүүмжлэлийн хариу болгож, Улсын харцага Н.Золбоо өөрийн цахим хуудаснаа "Төрийн наадмын дэвжээнд 9 жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх. Ах нь дэмжинэ гээл 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал 3 өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо аваад амалсан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн баярлаал авсан. Хүнд юм өгөөд өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй. Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгөе гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү. Д.Мөнх-Эрдэнэ" гэж бичжээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ