Шведэд балалайка хөгжимтэй тоглолтыг иргэдийн шаардлагаар цуцалжээ

img

Шведийн Упсала хотод Украиныг дэмжсэн тоглолт болохоор төлөвлөгджээ. Энэ тоглолтын гол хэсэг нь орон нутгийн сонирхогчдын найрал хөгжмийн Sоdra bergens balalaikor хамтлагийн үзүүлбэр байсан бөгөөд тэд Оросын балалайка хөгжмөөр тоглох ёстой байсан гэнэ. 

 

Харин үүнд хотын нэгэн оршин суугч дургүйцэж, улмаар арга хэмжээг зохион байгуулагчид олон гомдол хүлээн авсны улмаас тоглолтыг цуцлахаас аргагүй болсон гэнэ. Оршин суугчдын гомдолд "Балалайка бол Оросын бэлгэ тэмдэг, энэ хөгжмөөр тоглож Украиныг дэмжих нь доромжлол" хэмээсэн байна. Өөр нэг захидалд балалайка хөгжмийг нацистын хас тэмдэгтэй зүйрлэсэн талаар КП агентлаг мэдээлжээ. 

 

Тоглолтыг зохион байгуулагчид болон хөгжимчид иргэдээс ирсэн гомдлыг гайхширч хүлээн авсан ч өдөөн хатгалга гарахаас сэргийлж тоглолтыг цуцлахаас аргагүй болсон байна. 

 

Sоdra bergens balalaikor найрал хөгжим нь 1969 оноос эхлэн уран бүтээл туурвиж байгаа бөгөөд энэ найрал хөгжимд багтдаг 20 гаруй хөгжимчин Швед, Орос, Украин болон бусад орнуудын ардын хөгжмийг тоглодог аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

od:
Оросын бүх зүйлийг хорьж байгаа бол АК-47 г ч бас хэрэглэхээ болих хэрэгтэй. хөөрхий хөгжмийн буруу гэж юу байхав дээ. Туйлшрал арай л хэтэрч байна даа
2022-04-15
Харьцуулагч:
Шведэд хүний хөгжил ямар юм болдоо. энэ нь ард түмний үг гэвэл тэд хар тамхтай ойр байж болох...Хөгжим дайныг зогсооход туслана.
2022-04-14
Дэлхий даяараа тэнэгтэцгээчихсэн юм байна! Оросын эсрэг олон жил хийж байгаа мэдээллийн дайны уршиг нь энгийн олон түмнийг мангартуулсан ийм мэт үр дүнгээс харагдаж байна. Хүн төрөлхтний ихэнх нь ийм хялбархан тэнэгтдэг өрөвдөлтэй сэтгэхүйтэй, түүнийг нь төр засгийн удирдлагад гарсан амьтад ашиглаж өөрсдийнхөө явцуу ашиг сонирхолд нийцүүлж мулгуутуулчих юм. Яалтай ч билээ?!
2022-04-14
зочин:
удахгүй Oросууд гадаадад зорчихдоо эх хэлээрээ ярихаас ч болгоомжилдог болно..
2022-04-14
Балай Лайка гоё хөгжим шүү
2022-04-14
ЁООЁ!СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГАЛЗУУ ХҮМҮҮС ХААНА Ч БАЙХ ЮМ ДАА. БАЛАЛАЙКА ТОГЛОХООР ОРОС БОЛЧИХ УУ ККККК
2022-04-14
Зочин:
Малнууд аль ч улсад байх юм даа. Ердийн нэг хөгжмийн зэмсгийг хүртэл. Хэт туйлшрагч малнууд
2022-04-14