Дэлхийн арилжааны компаниуд ирэх сараас Оросоос авах газрын тосоо багасгана

img

Дэлхийн томоохон арилжааны байгууллагууд тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Оросын төрийн өмчит газрын тосны компаниудаас авах газрын тос, түлшний хэмжээгээ бууруулах зорилготой гэнэ. Энэ нь Оросын эсрэг тавьсан Европын холбооны хориг арга хэмжээг зөрчихөөс зайлсхийх эрмэлзэлтэй холбоотой гэж Ройтерс агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, гол боомт, хийн хоолойг эзэмшдэг, Оросын төрийн өмчит "Транснефть" компанийн хувьд цаашдын худалдан авалт хүндрэлтэй болох гэнэ. Арилжаа эрхлэгчид ЕХ-ны хориг болон худалдан авалтаа бууруулах ажил хэр хугацаанд үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ. 

 

Энд дуулгахад, дайн эхэлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг олон хориг тавьсан ч ОХУ байгалийн хий, газрын тосоо нийлүүлсээр байгаа юм. Энэ бүтээгдэхүүнээс ихээхэн ашиг олж, дайнаа санхүүжүүлсээр байгаа гэж үзсэн Украин болон барууны орнууд Оросын энэ түүхий эдэд бүрэн хориг тавихыг удаа дараа уриалж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ