Шанхай хотыг дэмжихээр 12 цагийн туршид концерт тогложээ

img

Хятадын 26 сая амтай Шанхай хот гуравдугаар сарын сүүлээр хатуу хөл хорионд орсон. Энэ хотод коронавирусийн халдвар дэгдсэн тул ийнхүү эрх баригчид хатуу хөл хорионд оруулж, улмаар төлөвлөсөн цагтаа хориогоо цуцлалгүй цааш сунгасан юм. Ийм нөхцөлд гэрээс гарах боломжгүй оршин суугчид хоол хүнсний дутагдалд орж байгаагаа олон нийтийн сүлжээгээр бичиж, нөхцөл байдал хүнд байгааг онцолж байв. 

 

Шанхай хотод хатуу хөл хорионд хүмүүс ийн хэцүү амьдарч байгаа нөхцөлд бусдыгаа дэмжих, сэтгэл санааг нь өргөх үүднээс Хятадын хөгжимчин Ло Вэй 12 цагийн туршид концерт тогложээ. Тэрбээр өдөр бүр 22.00 цагаас 10.00 цаг хүртэл тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Хөгжимчин энэ тоглолтоо WeChat дахь хуудсаараа дамжуулан үзэгчдэд хүргэх юм байна. 

 

Хөгжимчин Ло өөрөө Шанхайн хөл хорионд байгаа бөгөөд хотод нь халдвар дэгдэж, хөл хорионд орсоны улмаас ихээхэн сэтгэл хямралд орсон гэж тэрбээр ярьжээ. Тиймээс хөгжмөөр дамжуулан хүмүүст дэмжлэг үзүүлж, нэгдмэл байдлыг илэрхийлэхийг зорьсон гэж ярьсныг Жэнминь жибао мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тоглоод юу ч өөрчлөгдөхгүй шал дэмий юм хийхийн
2022-04-21
Иргэн:
Монголд ингэх хүн байхгүй ээ, нөгөө одонцрууд үнэгүй тоглоно уу ёстой харагдаач.
2022-04-14