Трюдо: Украин дахь үйл явдлыг геноцид гэж нэрлэсэнтэй санал нэг

img

ОХУ-ын Украинд гаргаж буй үйлдэл нь "геноцид" буюу "үй олноор хөнөөх явдал" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэж байв. Түүний ийм байр суурийг дэмжиж байгаагаа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо илэрхийлжээ. 

 

"Хүмүүс Орос, Владимир Путиний хийж байгаа үйлдлийг илэрхийлэхдээ "геноцид" гэдэг үг улам ихээр ашиглах болсон нь туйлын зөв гэж би бодож байна. Энгийн иргэд рүү халдах, бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болгох хүслийг бид олж харсан. Энэ бол байж болшгүй зүйл" хэмээн Жастин Трюдо мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. 

 

Түүнчлэн тэрбээр Оросын төрийн тэргүүнийг цэргийн гэмт хэргийнх нь төлөө Олон улсын шүүхээр оруулах санаачилгыг гаргасан анхны улс орнуудын нэг нь Канад байсан гэдгийг Трюдо онцолсон байна. 

 

Энд дуулгахад, Цагаан ордны тэргүүн Украин дахь үйл явдлыг геноцид хэмээн нэрлэсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ийм нэр томъёо ашиглахаас татгалзаж байгаа юм. Тэрбээр ийм нөхцөл байдалд үг хэлээр сөргөлдөөнийг хурцатгах, дэвэргэх шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв. Гэхдээ Оросын цэргүүд Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж байгааг Макрон хүлээн зөвшөөрсөн юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худлаа хуцалдаж байхаар тэгээд тэр Оростой дайтаж тэр геноцитоо зогсоо л доо яая гээд байгаан...
2022-04-14
Oросуудаар тархиа мөлчийтөл угаалгажээ.. Tэр украины газар нутаг. баян өлгийн хасагууд Kазакстантай нэгдэнэ гээд мөрөөрөө нүүхгүй, Mонголын баян өлгий аймгийн газар нутгыг салгасантай чинь адил. зочин
2022-04-14
Иргэн:
2014 оноос хойш зүүн Украйнд 14 мянган хүнийг хороосон нь жинхэнэ ГЕНОЦИД мөн байхаа тийм үү??? АНУ, ЕХ, НАТО-гийн гишүүн орнууд болон тэдний хамтрагсад үүнийг дурсахгүй л байгаа юм даа
2022-04-14
Oросуудаар тархиа мөлчийтөл угаалгажээ.. Tэр украины газар нутаг. баян өлгийн хасагууд Kазакстантай нэгдэнэ гээд мөрөөрөө нүүхгүй, Mонголын баян өлгий аймгийн газар нутгыг салгасантай чинь адил. зочин
https://news.zindaa.mn/452g
2022-04-14
Зөв л дүгнэж
2022-04-14