Украинаас дүрвэх хүмүүсийн тоо цөөрчээ

img

Польшийн хилээр нэвтэрч байгаа Украины дүрвэгчдийн тоо эрс буурсан талаар Польшийн Дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга  Павел Шефернакер мэдэгдсэнийг Евроньюс дамжуулжээ. 

 

"Өмнө нь өдөр бүр 140 мянга орчим хүн хил нэвтэрдэг байлаа. Өнөөдөр Польш-Украины хилээр өдөрт 20-30 мянган хүн л нэвтэрч байна" хэмээн  Шефернакер мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, Польшоос Украиныг чиглэсэн хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн гэнэ. "Эмэгтэйчүүд хүүхдүүдтэйгээ Украи руу буцах тохиолдлууд гарч байгаа. Тэд Украины баруун нутгийн оршин суугчид байсан" хэмээн Польшийн Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яана даа:
Жирик ах чинь чадхийчихсэн, "Москва" чинь далайн ёроол руу явчихлаа. Путлер уурандаа угаалгын өрөөндөө баахан юм хагалсан сурагтай.
2022-04-15
иргэн:
Путины орос улс үнэн чанартаа ялагдаж байна оросын ЭЗ сүйрээд эхэлсэн тэгээд их удалгүй орос улс задрана Путины орос улс бол бидний сайн мэддэг ЗХУ биш
2022-04-15
пүтлер сөнөтүгэй
2022-04-14