Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2010 оны урьдчилсан байдлаар улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 104.9 хувиар биелж, улсын болон орон нутгийн төсөвт өссөн дүнгээр 3933.3 сая төгрөгийн орлого оруулжээ. Yүнээс орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 105.7 хувиар биелж, орон нутгийн төсөвт өссөн дүнгээр 2943.1 сая төгрөг оржээ. 2010 онд улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 2.6 хувиар давж биелэн өссөн дүнгээр 990.2 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт орууллаа. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж өссөн дүнгээр 3759.3 сая төгрөг болж, төлөвлөгөөний биелэлт 104.4 хувьтай байна. Орон нутгийн төсөвт энэ онд улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 816.2 сая төгрөг боллоо. Улс, орон нутгийн төсвийн орлогынхоо 2010 оны төлөвлөгөөг өссөн дүнгээр 7 сум давуулан биелүүлж, Гурвансайхан, Луус, Хулд, зэрэг 8 сум төлөвлөгөөгөө 1.9-9.6 сая төгрөгөөр таслав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ