Амралтын өдрүүдэд баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээ цас үргэлжлэн орно

img

Амралтын өдрүүдэд /2022.04.16-17/ баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна. Иймд зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж, доорх зөвлөмжийг хүргэж байна.

 

 

-Машин техник цасанд ихээр сууж байгаа тул хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах

 

-Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах 

 

-Төөрч, осгохоос болгоомжлох

 

-Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангахыг УЦУОШГ-аас анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Уур амьсгалын өөрчлөлт.
2022-04-17