Турк улс курдүүдийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлжээ

img

Туркийн Батлан хамгаалах яам Иракийн хойд хэсэгт Курдистаны ажилчны намын дайчдын эсрэг шинээр цэргийн ажиллагаа эхлүүлсэн талаар  Anadolu мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ажиллагаанд тусгайгийнхан болон агаарын цэргийн хүчнийхэн оролцож байгаа гэнэ. Ажиллагаа эхлүүлсний дараа Туркийн онгоцууд Курдистаны ажилчны намын нуувч, хонгил, агуй, агуулахуудад цохилт өгсөн талаар Туркийн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. 

 

"Эхний шатанд тавьсан зорилгууд биелсэн. Бид сүүлийн 40 жилд манай оронд тулгарсан алан хядагчдын зовлонгоос ард түмнээ салгахаар эрс шийдсэн" хэмээн Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акара мэдэгдээд сүүлчийн алан хядагчийг устгах хүртэл тэмцэл үргэлжилнэ гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, Курдистаны ажилчны намын дайчид 1984 оноос эхлэн Туркийн курдүүдийн улс төрийн эрх болон автономт улс байгуулахын төлөө тэмцэж байгаа юм. Туркийн эрх баригчид болон курдүүдийн хоорондын эвлэрэл 2015 оны долдугаар сард дуусгавар болж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болд:
Орос Украйн руу түрэмгий дайн дэгдээснээс болж Их гүрнүүд бага улсуудыг үл ойшоон цэргийн түрэмгийлэл үйлдэж эхэллэлээ дээ. Удахгүй Хятад Тайван руу дайрах байх. Манай улс ч гэсэн сонор сэрэмжтэй байхгүй бол аюул хойд урдаас нүүрлэх вий дээ. Ийм түгшүүртэй цаг үед манай Монголчууд дотороо нам гэхгүй, эв нэгдэлдтэй байх, гадааддаа шалтаг гаргахгүй байх хэрэгтэй. Гадаад гүрэнүүд түрэмгийлэлээ хийхэд ямар нэгэн шалтаг яаж ийж байгаад л олох юм. Магадгүй Ардчилагчдаас нь чөлөөлнө гэдэг ч юм уу, дарангуйлагч төр баригчдаас нь Монголын ард түмнийг аварна гэх мэт
2022-04-18