Украины үйл явдлаас үүдэлтэйгээр Германд тийз үнэд орж болзошгүй

Украины хямрал болон Оросоос авах эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтэд хориг тавьснаас үүдэн онгоцны тийзний үнэ нэмэгдэж болзошгүй гэж ХБНГУ-ын Агаарын тээврийн холбоо мэдэгджээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Петер Гербер мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулсан байна.
Петер Герберийн өгүүлснээр, Оросын газрын тосны нийлүүлэлтийг зогсоовол үнэ өсөх эрсдэл гарах тул Германы хэрэглэгчид үүнд бэлэн байх ёстой гэнэ."Онгоцоор нисэх үнэ нэмэгдэнэ гэж би таамаглаж байна. Керосины үнэ нэмэгдэнэ, дэд бүтцийн зардлууд ч нэмэгдэх болно" хэмээн Гербер мэдэгджээ.
Германы агаарын тээврийн салбар Оросоос эрчим хүчний түүхий эд импортлохоо зогсоосны дараа үүсэх хүндрэлүүдийг хохирол багатайгаар даван туулна гэж Гербер мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ