ИРГЭД: Шаардлагынхаа хариуг авмаар байна

НДШ-ийн хувь хэмжээг багасгахыг шаардсан иргэд Сүхбаатарын талбайд цуглаж үзэл бодлоо илэрхийлж байна.
Иргэд “Залуус шаардлагынхаа хариуг авмаар байна. Өнөөдөр ажлын өдөр эхэлж байгаа учраас хүн цөөхөн байна. НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болтол нэмэгдүүлэх, НӨАТ-ын сугалааг болиулах гэсэн шаардлагынхаа хариуг авмаар байна. Мөн НДШ-ийг 50 хувь бууруулах хэрэгтэй. Ажил олгогчдыг дэмжих хэрэгтэй.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр амьдралд нөлөөлнө. НӨАТ-ын сугалааг болих хэрэгтэй. Утгагүй систем. Монгол Улс сугалааны эх орон юм уу. Залуус үзэл бодлоо илэрхийлнэ. Шаардлагынхаа хариуг өгөх хэрэгтэй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ