Клинт Демпси хеттрик хийж, Ньюкастл хожигдлоо

img

Ньюкастл Юнайтедын энэ улиралд үзүүлж буй өндөр амжилт Демба Батай Ньюкастлын амжилт гэдгийг Премьер лигийн 22-р тойргийн тоглолт харууллаа. Африкийн цомд явсан Демба Багүй Ньюкастл Фулхэмд 5:2-ын харьцаагаар хожигдсон тоглолт үүнийг гэрчилнэ. Нэгдүгээр үеийн төгсгөлд орсон Ньюкастлын Хатем Бен Арфагийн гоол хүртэл тоглолт нэгэн хэвийн үргэлжилж байлаа. Тооны харьцаа 1:0-ээр хоёрдугаар үе эхэлсний дараа тоглолтын дүр зураг эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Фулхэмийн америк тоглогч Клинт Дэмпси сүүлийн хагаст хет трик хийснээр Ньюкастлын тоглогчид тоглолтыг эргүүлэх хэмээн улайрснаар дөрвөн ч шар хуудас авч орхилоо. Дээрээс нь Фулхэмийн тоглогчид 2 гоол нэмж оруулснаар ийнхүү тоглолт 5:2-оор дууслаа. Ингэснээр Ньюкастл авах ёстой гурван оноогоо алдаж Арсеналын ард адилхан 36 оноотойгоор зургадугаар байрт жагслаа. Тэдэнд ядаж тэнцээний нэг оноо олдсон бол Арсеналын урд гарч амжилтаа ахиулах байлаа. Харамсалтай нь Фулхэм тэдэнд гарцаагүй хожигдлыг бэлэглэлээ. Дашрамд дурдахад Клинт Демпси Премьер лигт тоглодог америк тоглогчдоос анх удаа хет трик хийсэн тоглогчоор тодорлоо.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ