"Газпромбанк"-ны дэд ерөнхийлөгч асан гэр бүлээ хөнөөгөөд амиа хорложээ

img

Оросын томоохон банкуудын нэг "Газпромбанк"-ны дэд ерөнхийлөгч асан Владислав Аваевын гэр бүл Москвад амиа алдсан байхыг цагдаагийнхан олсон талаар Baza мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 51 настай Владислав 47 настай эхнэр Елена болон 13 настай охин Мария нарыг буудан хөнөөж, дараа нь амиа хорлосон гэсэн урьдчилсан таамаглалыг мөрдөн байцаагчид дэвшүүлээд байгаа аж. Цогцосыг олох үед Владиславын гарт буу байсан тул цагдаагийнхан ийм таамаглал дэвшүүлж байгаа гэнэ. Хэргийн газарт үзлэг хийхэд хаалга дотроосоо түгжээтэй, хэрэг болох үед гаднаас хүн орж ирсэн ул мөр илрээгүй аж. 

 

Цагдаагийнхан энэ хэргийг ахуйн сэдлээр үйлдсэн гэж үзэж байгаа юм байна. Хэдэн өдрийн туршид Аваевынхантай утсаар холбогдож чадаагүйн улмаас гэрт нь ирсэн хамаатны эмэгтэй цагдаагийнханд дуудлага өгснөөр энэ хэрэг илэрчээ. 

 

Энд дуулгахад, Орос Украин руу довтолж эхэлснийн дараахан Оросын Ленинградск мужид "Газпром"-ын нэгдсэн тооцооны төвийн Ерөнхий захирлын орлогч амиа хорлосон талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байв.Газпромын санхүү эрхэлсэн захирал амиа алдсан талаарх мэдээлэл хоёрдугаар сарын 25-нд гарсан бөгөөд Ленинградск мужийн Ленинск сууринд нэгэн эрэгтэй амиа алдсан байсан талаар цагдаагийнханд мэдээлсэн байна. Цагдаагийнхан хэргийн газарт ирээд Газпромын Нэгдсэн тооцооны төвийн ерөнхий захирлын орлогч Александр Тюляковын цогцосыг олжээ. Тэрбээр зурвас бичиж үлдээгээд, дүүжилж амиа хорлосон байсан аж. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүүхэд хуурч байгаа юм шиг л хийх юмаа. Нэгэн хэвийн захиалгат аллагууд.
2022-04-20
Захиалгат аллага. Гэр бүлээ хөнөөгөөд өөрөө амиа хорлосон мэт харуулж чадах нь мэргэжил биз дээ. Орос хүчирхийлэл аллагын орон болжээ.
2022-04-20
зочин:
Амиа хорлох мөрөөрөө хорлохгүй авгай хүүхдээ ална гэж юу байх вэ дээ, алсан л биз, мэргэжлийн улсад бол ул мөрөө баллах, яаж харагдуулах энэ тэр бол асуудал биш байлгүй
2022-04-20
Бат:
Путин л ингэмээр байх юм.
2022-04-20
Би:
Бидэнд мэдэгдээгүй хүндхэн мэдээлэл маш их бгаа!
2022-04-20
kkkk:
энэ улсын бүх киноо аллага дээрэм гэмт хэрэг байдаг. дандаа л аллага. дандаа хүчэрхийлэлв дээрэнгүй үзэл.
2022-04-19
Зочин:
Алуулсан. Оросуудын ганц хийж чаддаг ажил.
2022-04-19
Зочин:
Газпром дампуурч байгаа юм байна.
2022-04-19
зочин:
засгын дарамтанд орж амьдрах аргагүй болоод л уурлаж бачуурсандаа ингэж дээ. дайн сунжрах тусам нэр нүүрээ барсан Oросын иргэд гадаадад эх хэлээрээ ярихаас ч болгоомжилдог болно удахгүй..
2022-04-19
Kkk:
Ойлгомжтой л доо
2022-04-19
oor olon hun aluulah baihdaa:
orosuudiin negniigee alaad hiij sursan ajildaa
2022-04-19
Дайны хажуугаар дээрэм тонуул Дайнаар даоимдуулж бизнэсүүд банкуудыг дээрэмдэх биз
2022-04-19
Гарт нь буу байхаар л өөрийгөө болоод гэрийнхнээ хорлочихдог юм уу, үнэн юм хаана ч алгаа
2022-04-19