Ялалтын парадын бэлтгэлийн үеэр сөнөөгч онгоцууд Z үсэг дүрсэлжээ

Оросын армийн нэг хэсэг нь Украинд дайтаж байгаа бол нөгөө хэсэг нь жил бүр тавдугаар сарын есний өдөр тэмдэглэдэг Аугаа их эх орны дайны ялалтад зориулсан парадад бэлдэж байна. Парадын бэлтгэл олон хотуудад хэдийнэ эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд Москва мужийн Клин хотод болсон бэлтгэлийн үеэр онгоцууд Z үсэг дүрслэн ниссэн талаар М24 мэдээлжээ.
Клин хотод болсон ялалтын парадын бэлтгэлийн үеэр найман МиГ-29 онгоц Z үсэг дүрслэн нисцгээжээ. Энэ бэлтгэлд нийтдээ 15 нисдэг тэрэг, 62 онгоц оролцсон гэнэ.
Энд дуулгахад, латин хэлний Z үсгийг Орост "Za победу" буюу "Ялалтын төлөө" гэсэн урианд, харин V үсгийг Victory буюу ялалт гэсэн бэлгэдлээр ашиглаж байгаа. Орост сүүлийн үед З үсгийг латин Z үсгээр орлуулан ашиглах нь нэмэгдсэн бол гадаад улс орнуудад энэ үсгийг олон нийтийн өмнө бэлгэдэл байдлаар ашиглавал Оросын түрэмгийллийг дэмжсэн гэж үзэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ