О.Гэрэлт-Од: Нийгмийн даатгалын сангийн тогтолцоо залууст ээлгүй байна
2022-04-19

 

Монголын залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Өчигдөр УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороогоор нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох сонсгол  явагдсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгнө. Залуусын монголдоо амьдрах хамгийн том баталгаа хөшүүрэг нь нийгмийн даатгал. Нийгмийн даатгалын багц хуулийг өнгөрсөн долоон хоногт буцааж татсан байна. Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн таван гишүүнийг сонсголыг УИХ дахь нийгмийн бодлогын байнгын хороонд явагдсан. Хараат бус хөндлөнгийн шинжээчид тус таван гишүүнийг  ажиллах чадваргүй, боломжгүй гэсэн дүгнэлтийг танилцуулж байсан. Энэ зөвлөл есөн хүний бүрэлдэхүүнтэй. Монголын Залуучуудын холбооноос нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд төлөөллөө оролцуулах, нийгмийн даатгалын сангийн үр өгөөжийг залууст ээлтэй болгох асуудлаар санал санаачилгыг гаргаж байгаа юм.

 

...Нийгмийн даатгалын сангийн тогтолцоо залууст ээлгүй байна. Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг есөн дүүрэг, улсын хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй. Шаардлагатай бол МЗХ салбар зөвлөлүүдээрээ дамжуулан бүх аймаг дүүргүүдэд зохион байгуулаад өгье.

 

Мөн холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд залуучуудын байгууллагын төлөөллийг оролцуулах хүсэлт гаргаж байна.

 

Залуус нийгмийн даатгал төлснөөрөө ямар үр өгөөжийг хүртэх, ашигтай байх талаар залуусын өөрсдийнх санаа бодлыг тусгах зайлшгүй шаардлагатай байна. Бид  нийгмийн даатгал төлж байгаа ч үр өгөөжийг нь хүртэх эсэхээ ч мэддэггүй. Нийгмийн даатгалын санг зөв зохион байгуулбал маш их үр өгөөж, ээлтэй байх боломж байна" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
энэ яадаг Холбоо вэ
2022-04-19