Киевт 16 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа сэргээжээ

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу довтолсноос хойш Украин дахь гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчдийн газар ээлж дараалан үүдээ барьж, ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж байсан. Харин сүүлийн үед Украинтай эв санаа нэг байгаагаа илэрхийлэх үүднээс улс орнууд Киев дэх ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг сэргээж эхэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар, Киев дэх үйл ажиллагаагаа сэргээсэн 16 дипломат төлөөлөгчийн газар байгаа гэнэ. Энэ талаар Украины Гадаад хэргийн яам мэдэгджээ.
"Өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа сэргээх дипломат төлөөлөгчдийн газрын тоо нэмэгдэж байна" хэмээн Украины Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.
Украины ГХЯ-ны онцолсноор, ЕХ, Франц, Итали, Латви, Литва, Эстони, Польш, Турк, Чех, Словени, Ватикан, Молдав, Гүрж, Иран, Казахстан, Тажикистан, Туркменистаны дипломат төлөөлөгчдийн газрууд Киев дэх үйл ажиллагаагаа сэргээсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ