Оросын хүргэлтийн компани цэргүүдийн дээрэмдсэн эд зүйлийг хүргэхээс татгалзжээ

img
Оросын цэргүүд дээрэмдсэн эд зүйлээ шуудангаар илгээх гэж байгаа үеийн камерын бичлэгийн хэсгийг хэвлэлийнхэн нийтэлж байв

Ачаа илгээгч тухайн барааг өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй бол ачаа бараатай илгээмжийг хүргэхгүй гэж Оросын CDEK хүргэлтийн компани мэдэгджээ. Энэ талаар Оросын "Медуза" хэвлэл мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүргэлтийн компанийн ажилтнуудыг илгээмж хүлээн авахдаа илгээгч тухайн барааг эзэмших эрхтэйг нотлох баримтыг шалгах үүрэг өгсөн байна. Бараа өмчлөх эрхийг баталгаажуулсан баримт байхгүй бол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах аж.

 

Энэ шийдвэр дөрөвдүгээр сарын тавны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд дэлхийн 27 орны 67 мянган суурин газарт хүргэх үйлчилгээнд энэ шийдвэр хамаарах юм байна. Оросын цэргүүд Украинд дайтах үеэрээ дээрэмдэж, тоносон эд зүйлээ шуудангаар илгээх нь эрс нэмэгдсэн тул ийм шийдвэр гаргахаар болсон гэж эх сурвалж онцолжээ.

 

Энд дуулгахад, Украинд байлдаж яваа Оросын цэргүүд украинчуудын гэр орноос эд зүйл ихээр тонож байгаа талаарх мэдээлэл Украины хэвлэлүүдээр гарсаар байгаа юм.Түүнчлэн Оросын цэргүүд Украинаас дээрэмдсэн эд хөрөнгөө зардаг зах Беларусийн Наровля хотод бий болсон талаар Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар дөрөвдүгээр сарын эхээр мэдээлж байв. 

 

Тагнуулынхны мэдээлснээр, энэ зах дээр Оросын цэргүүд дээрэмдэж авсан угаалгын машин болон аяга таваг угаагч, хөргөгч, үнэт эдлэл, машин, дугуй, мотоцикл, ваар сав, хивс, урлагийн бүтээлүүд, хүүхдийн тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүнийг зардаг гэнэ. Түүнчлэн Оросын цэргүүд хулгайлсан доллар, еврогоо солих гэдэг ч дотоодын хязгаарлалтын улмаас беларусууд мөнгө солих дургүй байдаг гэж Радио Свобода мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юмыг нааштай цаантай толгой чинь олгой болоогүй бол бодож байлаа даа малаа. Ямар юмныхаа шуудан ажилдаа юм дайнтай газар
2022-04-22
Зочин:
Украины худлаа мэдээлэлд үнэмших хүн олж чадахгүй л болов уу.
2022-04-21
Юүн юм дээрэмдэх,өчнөөн хүн алуулаж байхад худлаа юм бичээд.украинчууд өөрснөө дэлгүүрүүдээ дэрэмдэмдсэн хүнсээ зөндөө окопон дотор олдож байгаа
2022-04-20
зочин:
Дээрэм хийлгэхгүй бол украйнд явж байлдах хүн оддохгүй ш дээ, угаасаа л оросууд өлөн л дөө, ёстой сэтэрхий зүү, сиймхий хадаг ч байсан голохгүй хусах биз
2022-04-20
Юмыг нааштай цаантай толгой чинь олгой болоогүй бол бодож байлаа даа малаа. Ямар юмныхаа шуудан ажилдаа юм дайнтай газар
Би:
Угаасаал юм үзээгүй, өлбөн дээрэмчид биз дээ?! Хаа явсан газраа дээрэм тонуул, хүчингийн хэрэгт холбогдож бдаг! Монголд байхдаа маш их бузар хэрэг хийсэн дээ…!
2022-04-20
Мөрөөдөөд бай ..хаа байна тэр олон улсын шүүх чинь... Хориг тавихаас өөр юм чадахгүй байхад..
2022-04-19
Оросууд ч нэр нүүргүй ,хоцрогдсон техник муйхар тактиктай эв нэгдэлгүй армитай их гүрэн гэхэд хэцүү болж дээ.
2022-04-19
Уншигч:
Маршал Жуков ч гэсэн 3 вагон дүүрэн олзтойгоор германаас ирж байсан юм. Хахаха, манай монголчуудаас сурсан түүхэн уламжлал шахуу юм аа. Гэхдээ Монгол дайчид морьтой юм чинь алт мөнгө үнэт чулуу, зэр зэвсэг, сайн агт морьд зэргийг л зөөдөг байсан арай ч ийм хог зөөдөггүй байв.
2022-04-19
хаха угаалгын машин шарах шүүгээ аавгайдаа ариун цэвэрийн хэрэглэл нойлийн цаас нүдний булайнууд
2022-04-19
дийлсэн цэргийн хүч ээ гэж
2022-04-19
Оросын дээрэмчид, алуурчид. Удахгүй олон улсын шүүхээр орно
2022-04-19
Мөрөөдөөд бай ..хаа байна тэр олон улсын шүүх чинь... Хориг тавихаас өөр юм чадахгүй байхад..