"Путиний эрүүл мэндийн төлөөх" бөхийн барилдааныг Буриадад зохион байгуулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Буриадад "Бүхэ барилдаан" үндэсний бөхийн олон улсын тэмцээн болжээ. Энэ талаар Буриадын Спортын яам мэдээлсэн байна.
Яамны мэдээлснээр, энэ барилдаан Оросын "дээд удирдлагуудыг ивээгч Цагаан Дарь эх"-д зориулсан гэнэ. Буриадын "Номер один" хэвлэлийн нийтэлсэн мэдээнд хавсаргасан гэрэл зургаас харахад, барилдааны үеэр өлгөсөн баннер дээр "Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэнд, сайн сайхны төлөө" гэж бичжээ.
Буриадын Спортын яамны мэдээлснээр, энэ тэмцээнд Монгол, Саха, Эрхүү муж, Өвөр Байгал, Тува, Буриадын 800 гаруй бөх оролцсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ