Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан
2022-04-20

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр төр хүнд үйлдвэрийн төслүүдийг дэмжихгүй байгаа талаар ярьж, Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар Засгийн газартай хэлэлцээ хийж буй тухай ярьсан юм.

 

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг асуудлыг Ерөнхий сайдаас тодрууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Д.Эрдэнэбилэг гэдэг хүн төрийн бүх системийг 30-45 хоногийн дотор удирдаж чадсандаа л гомдохгүй бол өөрөөр түүнд төрд гомдох шалтгаан” байхгүйг хэллээ.

 

 

Тэрбээр “Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэдэг асуулт, хариулт миний бодлоор ямар ч логикгүй. Учир нь Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Д.Эрдэнэбилэг өөрийн шүүгчтэй, шулуухан хэлэхэд Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг томилсон байсан.

 

ХХБ, Эрдэнэт, Монросцветмет нэгдэл, Дархан, Хөтөл, Бор Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа л гомддог юм биш бол өөрөөр гомдох эрхтэй хүн биш.

 

Олон нийтэд юу болсон талаар нарийн мэдээлэл байхгүй л дээ. УИХ-ын гишүүдэд ч хангалттай мэдээлэл байдаггүй байх.

 

2016 оны сонгуулиас өмнө Монголбанк 160 тэрбум төгрөг, Хөгжлийн банк 36 тэрбум ам.доллар, Д.Эрдэнэбатын удирдаж байсан Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам.долларыг ХХБ болон Кью Эс Си гэсэн схемээр дамжуулан Ц.Пүрэвтүвшингийн Ривер стоун компани руу 70 сая ам.долларыг, Сингапур улс руу шилжсэн компани руу 65-68 орчим сая ам.доллар, Юнайтед энержи системс компани руу 60-65 сая ам.доллар гаргасан. Нэг шөнийн дотор 70, 68, 68 гэсэн харьцаатай гүйлгээгээр “Монголиан коппер корпорейшн”-д төвлөрүүлсэн л асуудал. Энэ банкны мөнгө биш, энэ төрийн мөнгө.

 

Эрдэнэтийн 49 хувь бол УИХ-аар оруулаад Засгийн газар авах ёстой байсан хэлэлцээр. Би өчигдөр харсан, олон оролцогч байгаа гэж хэлж байна лээ. Үнэн, олон оролцогч байгаа. Бүх хууль хяналтын байгууллага, шүүгчид байсан. Тагнуулын Ерөнхий газрын дарга үүнийг удирдан зохион байгуулсан. Маш хүчтэй систем.

 

УИХ-аас хэлцэл хийх тогтоол гарсан. Бид хэлцэл хийх гэж зөндөө оролдсон. Засгийн газар ойлгохыг хангалттай хичээсэн. Олон хувилбараар ярилцсан. Хоёр тал өөр байр суурьтай байгаа учраас шүүхээр шийдэгдэхээс өөр гарцгүй байх.

 

Засгийн газар чөлөөт бизнес, эрхзүйн төр, хуулийн засаглалын төлөө зогсож байна. Жам ёсны олон бизнесменүүд илүү тэгш эрхтэй бизнес хийхийн төлөө дахиж ийм систем Монгол Улсад хэзээ ч бүү бүрэлдэн тогтоосой гэж хүсэж байна” гэсэн хариултыг өглөө.

 

Мөн Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкны зээлийг төлөх тухай огт ам нээгээгүй. Үүнд мөн Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Зээл авсан бол төлөх ёстой. Өөр ямар компани зээл аваад төлөхгүй явж чадаж байгаа юм бэ? Хэн гэдэг иргэн зээл аваад төлөхгүй байгаа юм бэ? Зээлээ огт төлөхгүй байгааг төр яах вэ? Бид Чингис, Самурай бонд дээр депольт зарлах уу. Ямар ч сонголтгүй байгааг УИХ-ын гишүүд, олон нийт зөвөөр ойлгоосой” гэж хүслээ.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ene zaluu baishigeed iim neg sonin medegdel hiih ym. ES, erh barigch namin darga, hamgin ih erh medeltei negen baij yu hiigeed l ingej gonginood bdg tm. Huuliar hyleesen yndsen yyrgee l hiivel bolloo. Uls tor, edin zasgin iim hynd yed uls dotroo holoo jiiltsehin gadaad bodlodoo anhaarmaar bn
2022-04-21
Тусгаар Монгол улсын Ерөнхий сайд хүн байж ийм арчаагүй мэдэгдэл хийгээд сууж байхаасаа ичих хэрэгтэй. Данхайсан худ дда
2022-04-21
ЗӨӨ ЗӨ ...:
ЗӨӨӨ ЗӨ ... ККК ...МОНГУУ УЛС 30 ЖИЛ ХӨГЖӨӨД ИЙМ ТӨРТЭЙ БОЛЦООСЫМ БИЗ ДЭЭ
2022-04-21
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, мунхруулагч Баабар, халзан Ганболд, Н.Энхбаяр, С.Баяр, Сайханбилэг, Эрдэнэбилэг мэтийн махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-21
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, мунхруулагч Баабар, халзан Ганболд, Н.Энхбаяр, С.Баяр, Сайханбилэг мэтийн махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-21
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан.
2022-04-21
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
2022-04-21
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
2022-04-21
налайхын уурхайг хятадуудад зарсаныг нь орхичлоо.одоо энэ төр жинхэнэ зоригт Чингис хааны байгуулсан төр төн эсэхээ харуулах цаг ирлээ монголчуудаа.Одоо үүнийг хийх хэрэгтэй.Тэрэнд худалдагдсан,ашиглагдсан,дарамтлагдсан хэн болов ч одоо сахал эрдэнэбилэгийн бүх пактыг дэлгэ.Та нар түүнээс болж эх орноосоо урваж чадсан юм чинь одоо монгол хүн мөн болбоос монголын төлөө түүнээс урвах хэрэгтэй.Монголчууд энийг чинь урвалт гэж үзэхгүй.харин ч эх орон ч сэтгэл хэмээн хүдээж авна.ЗОРИГТОЙ БАЙ МӨНХ АМЬДАРНА.
2022-04-21
Зочин:
Хэ хэ энэ хүн нь тэгээд төр байсан юм бол хамтран зүтгэгчид нь гээд овоо олон тоо гарах байх даа бүгд хамааралтай байсан байлгүй дээ тэр нөхдүүдийг яах бол
2022-04-21
z:
tsag hugatsaal helen
2022-04-20
Болд:
ЮУ вэ???? Аймаар юм. Жинхэнэ маф байна.Бараг Монгол улсыг маань худалдаад авчихсан хүн байна ш дээ. Оюун-Эрдэнэ алуулчих вий дээ.
2022-04-20
Болд:
ЮУ вэ???? Аймаар юм. Жинхэнэ маф байна.Бараг Монгол улсыг маань худалдаад авчихсан хүн байна ш дээ. Оюун-Эрдэнэ алуулчих вий дээ.
2022-04-20
Хөгийн пацаан. Хүнд нэр хоч өгөөд.
2022-04-20
Энэ Эрдэнэбилэг гэдэг хүнд харин Монголын төр маш их юм хууль бусаар өгсөн юм биш үү. Шоронд байх ёстой хүн төрд гомдож байна гээд сууж байдаг
2022-04-20
Иргэн:
Үнэн шүү дээ. Төрийг барьчихсан нь илт данагар байсандаа нэг хэсэг. Ямар сайндаа Нямдорж эзнээ хараад мажийх юмсан гэж хэлж байхав.
2022-04-20