Кадыров: Азовсталь үйлдвэрийг Оросын арми пүрэв гарагт эзэлнэ

Украины Мариуполь хотын "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэр пүрэв гарагт ОХУ-ын Зэвсэгт хүчний хяналтад орно гэж Чечений тэргүүн Рамзан Кадыров мэдэгджээ.
"Өнөөдөр үдээс өмнө эсвэл хойш гэхэд "Азовсталь" ОХУ-ын Зэвсэгт хүчний хяналтад бүрэн орно" хэмээн Кадыров мэдэгджээ.
Өмнө нь Оросын Батлан хамгаалах яам мэдээлэл хийхдээ, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Мариуполийн тэнгисийнй худалдааны төвийг хяналтдаа авсан, Украины 1000 гаруй тэнгисийн явган цэрэг зэвсгээ хураалган, бууж өгсөн хэмээн мэдээлж байв. Улмаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ильичийн нэрэмжит төмөрлөгийн үйлдвэрийг эзэлсэн хэмээн мэдэгдсэн бол дөрөвдүгээр сарын 19-нд "Азовсталь" үйлдвэр рүү давшиж эхэлсэн. Энэ үйлдвэрт Мариуполь хотыг хамгаалах үндсэн хүч болох "Азов" хорооныхон болон тэдний төрөл төрөгсөд болох энгийн иргэд хоргодож байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ